Хойд Солонгос Өмнөд Солонгосд эвлэрэх санал тавьлаа

imagesХойд Солонгосын талаас Өмнөдөд эвлэрэхийг хүссэн захидал илгээж, цэргийн хүчээр дайсагналцахаа бүрэн зогсоохыг уриалсан байна. Захидлыг Хойд Солонгосын үндэсний мэдээллийн хэрэглээр уншиж танилцуулжээ. Хойд Солонгосын батлан хамгаалах хорооноос илгээсэн захидалд “Хойд-Өмнөд Солонгосын хоорондох харилцааг сэргээхийн тулд БНАСАУ дайсагнасан цэргийн үйл ажиллагаагаа зогсоох зоригтой шийдвэр гаргалаа. Харамсалтай нь, Өмнөд Солонгосын эрх баригчид одоо болтол бидний эсрэг зохисгүй хандлага, сөрөг үзэл бодлоо өөрчлөхгүй хэвээр байна.  БНСУ нь бидний чин сэтгэл, чухал саналд эргэлзэж, буруугаар ойлгож, яаран үгүйсгэхгүй байх хэрэгтэй ” гэсэн байна. Түүнчлэн захидалд Солонгосын хойгийг сүйрэлд хүргэж болох цөмийн гамшгаас хамтдаа урьдчилан сэргийлэхийг уриалжээ. Эцэст нь Хойд Солонгосын цэргийн дээд командлалаас эвлэрлийн захидлыг удирдагч Ким Чен Уны тушаалаар бичсэн болохыг онцолсон байна.

Одоогоор Өмнөдийн эрх баригчид Хойд Солонгосын захидалд ямар нэгэн хариу өгөөгүй, эргэлзэж харзанасан байдпалтай хандаж байна. Ажиглагчдын зүгээс АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтаас хэдхэн долоо хоногийн өмнө Хойд Солонгос эвлэрэх санал тавьж буйд эргэлзэж байгаа аж. Учир нь Өмнөд Солонгос Хойдын тавьсан эвлэрлийн саналыг хүлээж авахаар зөвшөөрвөл АНУ-тай хийх цэргийн сургуулилтаа цуцлах шаардлагатай болох гэнэ.

Үүнээс өмнө Хойд Солонгос  хоёр орныг хамтран цэргийн сургуулилт хийхийг эсэргүүцэн Өмнөдөд дайрах сүрдүүлэг хийж байсан билээ. Харин үүний эсрэг Өмнөд Солонгосын батлан хамгаалахын албаныхан Хойдууд сүрдүүлсэн ч ирэх хоёрдугаар сард болох АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтын товоо өөрчлөхгүй гэж мэдэгдсэн юм.

index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …