АНУ онц байдал зарлажээ

ontsАНУ-ын Нью-Йорк, Нью-Жерси, Делавер муж улсад их хэмжээний цас орсны улмаас онц байдал зарлажээ. Тус улсын зүүн хойд болон баруун, төв хойд нутаг цасанд дарагдсан байна. Хоногт цас 36 см хүртэл хунгарлах аюул бий гэж тус улсын цаг уурын газраас анхааруулжээ. Ялангуяа Чикаго хотод өнгөрсөн шөнө 25 см, Бостон хотод 21 см, Нью-Йоркт 15 см цас орж, хунгар үүсгэсэн байна.

 

Зам цасанд хучигдсан тул эмх замбараагүй байдал үүсч, бөглөрөн, авто тээврийн осол олноор гарчээ. Салхины хурд үе үе секундэд 12 метр хүртэл ширүүсч, агаарын температур эрс унаж, Нью-Йорк хотод 11 хэм хүртэл хүйтэрч, тунадасын хэмжээ нэмэгдэх аюултай байгаа талаар “Итар тасс” агентлаг мэдээллээ.

index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …