Замын-Үүдийн боомтоор импортолсон агаарын хөлгийн шатахууны гаалийн албан татварыг тэглэв

IMG_8140Манай улсын импортолж байгаа онгоцны түлш ОХУ-аас 100 хувийн хамааралтай бөгөөд импортолж буй агаарын хөлгийн шатахууны хилийн үнэ тогтворгүй, байнга өсөн нэмэгдэж байгаа үед Засгийн газраас шатахууны үнийг тогтвортой барьж, үнийн огцом өсөлтийг багасгах татварын зохицуулалтыг хийх шаардлагатай гэж Засгийн газар үзэж дараах шийдвэрийг гаргалаа.

Иргэний агаарын тээврийн салбарт ашиглах зорилгоор Замын-Үүдийн боомтоор импортолсон агаарын хөлгийн шатахууны гаалийн албан татварыг “0” хувь болголоо.

Тус боомтоор онгоцны шатахуун импортлохгүй явж ирсэн тул улсын төсвийн орлогод нөлөөлөхгүй бөгөөд агаарын хөлгийн шатахууныг олон эх үүсвэрээс нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, улмаар дотоодын агаарын тээврийн үйлчилгээний үнэ тарифыг тогтвортой байлгахад түлхэц болно гэж үзэж байна.

Санал болгох мэдээ

Парламентын хяналт, шалгалтын хүчтэй тогтолцоо бүрдсэнийг УИХ-ын дарга онцолж байна

УИХ-ын 8 дахь удаагийн намрын “отгон” чуулган өндөрлөлөө. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 …