Их Британийн эдийн засаг 1.9 хувиар өссөн байна

funt-middleИх Британийн эдийн засаг өнгөрсөн улиралд барилгын салбараас бусад бүх салбарт өсөлт үзүүлж 2007 оноос хойших дээд түвшиндээ хүрлээ. Тодруулбал 2013 оны гуравдугаар улиралд 0.8 хувиар өссөн тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн дөрөвдүгээр улиралд 0.7 хувиар өссөн талаар Английн Статистикийн албанаас мэдээллээ. Ингэснээр 2013 оны туршид тус улсын эдийн засаг 1.9 хувиар өссөн байна. Эдийн засгийн өсөлтийг салбараар нь ангилан харвал, үйлчилгээний салбарт өмнөх улирлын өсөлт давтагдаж 0.8 хувийн өсөлттэй гарсан байна.

Үүнээс гадна аж үйлдвэрлэлийн салбар 0.9 хувиар өссөн бол үйлдвэрлэлийн гарц 0.7 хувиар нэмэгджээ. Харин тус улсын барилгын салбар 11 дүгээр сарын бүтээгдэхүүний уналтаас шалтгаалан 0.3 хувиар буурсан дүнтэй гарсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ онд Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2.4 хувиар өсч, харин 2015 онд 2.2 хувиар өсөх төлөвтэй байна. 

index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …