Монголчуудын хүнсний хэрэглээ эрс өсөн нэмэгддэг цагаан сарын баярыг тохиолдуулан “Их Монголын иргэн ТББ, Өглөө.мн сайт, ШӨХТГ, НХЭАХН, ЭМЯ хамтран зохион байгуулж, MNB2 тв, Оллоо тв, TV1 тв-үүд, zaluu.com, mass.mn, caak.mn, dorgio.mn, unen.mn, emch.mn, bolod.mn, shuurhai.mn, aravt.mn, tvmongolia.mn зэрэг сайтууд дэмжин оролцсон “ЦАГААН САР-ЭРҮҮЛ ХҮНС” үндэсний санал асуулгын аян 10 хоногийн хугацаанд амжилттай явагдаж дууслаа. Тус аяны хүрээнд санал асуулга явагдсан http://www.eruulhuns.mn/ сайтруу 89800 гаруй хэрэглэгч хандаж, 1о нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн тус бүрд давхардсан тоогоор 96800 гаруй санал ирүүлсэн байна. Мөн хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол санал хүсэлтээ мессэж болон утсаар ирүүлсэн байна.
Аяны хүрээнд зохион байгуулагчид MNB2, Olloo, TV1 зэрэг телевизүүдийн нэвтрүүлгээр орж иргэдэд мэдээлэл өгсний зэрэгцээгээр хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол санал хүсэлтийг хүлээн авсан байна. Иргэд, хэрэглэгчдийн ирүүслэн гомдлын дагуу ШӨХТГ-аас цагаан сарын баярыг дараагаар тухайн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн аж ахуйн нэгж, компаниудад холбогдох шалгалт хийж, хяналт тавьж ажиллана гэдгийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга н.Батбаатар бидэнд мэдэгдлээ.
Түүнчлэн “ЦАГААН САР-ЭРҮҮЛ ХҮНС” санал асуулгын аяны хүрээнд цагаан сарын баяраар хамгийн түгээмэл хэрэглэдэг 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний төрөл тус бүрийн нэрийн бүтээгдэхүүнээр санал асуулга явуулахад тухайн төрөлдөө хамгийн олон хэрэглэгчийн санал цуглуулсан эхний хоёр бүтээгдэхүүнийг та бүхэндээ танилцуулья.
СҮҮ:
АПУ компанийн үйлдвэрлэсэн “ЦЭВЭР СҮҮ” бүтээгдэхүүн 1414 хэрэглэгчийн саналаар тэргүүлсэн бол СҮҮ ХК-ийн үйлдвэрлэсэн “ӨГЛӨӨ” сүү 1410 хэрэглэгчийн саналаар 2-р байранд оржээ.
ХЭВИЙН БООВ:
“ТАЛХ ЧИХЭР” ХК-ийн “Түмэн насан” хэвийн боов – 1312 саналаар 1 байр
“Ирвэс” ХХК-ийн “Багануур” хэвийн боов – 1293 саналаар 2 байр
БУУЗ:
“ХААН ХҮНС” ХХК-ийн “Гийчин бууз” – 1291 саналаар 1 байр
“ХААН ХҮНС” ХХК-ийн “ХААН бууз” – 1267 саналаар 2 байр
ХИАМ:
“Мах импекс” компанийн бүтээгдэхүүн – 1326 саналаар тэргүүн байр
“Цаст трейд” компанийн “Өег” хиам – 1302 саналаар – 2 байр
ЖҮҮС:
UFC групийн “Био чацаргана” жүүс – 1305 саналаар 1 байр
АПУ компанийн Фрутта жүүс – 1302 саналаар 2 байр
ЦЭВЭР УС:
“Мон лаа” ХХК-ийн “Бояж” цэвэр ус – 1273 саналаар 1 байр
“Жем Хужирт” ХХк-ийн “Хужирт” цэвэр ус – 1271 саналаар 2 байр
ХИЙЖҮҮЛСЭН УНДАА:
АПУ компанийн “Сэлэнгэ, Тэрэлж” ундаа – 1314 саналаар 1 байр
MCS компанийн “Sprite” ундаа – 1292 саналаар 2 байр
ӨНДӨГ:
“Түмэн шувуут” ХХК-ийн өндөг – 1264 саналаар тэргүүн байр
ТАЛХ:
“Талх чихэр” ХК-ийн “Та чи” нэрийн бүтээгдэхүүн – 1283 саналаар 1 байр
“Талх чихэр” ХК-ийн “Амтлаг” талх – 1275 саналаар – байр
БЯЛУУ:
“Русский торт ” нэрийн бялуу – 1297 саналаар 1 байр
“Мон бэйкери” нэрийн бялуу – 1287 саналаар 2 байранд тус тус шалгарчээ.
Санал асуулгад оролцсон иргэд тухайн бүтээгдэхүүний чанар, баталгааны асуудалд хэрэглэгчийн хувиар дээрх сонголтыг хийсэн байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс олон нийтэд хандан мэдээлж байгаа хэрэг ажээ. Санал асуулгын үеэр зохион байгуулагчидад хэрэглэгчийн зүгээс хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой цөөнгүй гомдол ирсэн байна. Тухайбал, АПУ компанийн экс архины зөрчил, Бамбууш үйлдвэрийн хэвийн боов амархан хатаж байгаа тухай мэдээлэл, Траст трейдийн хиамнаас хадаас баримтуудыг энд дурьдаж болно.
“ЦАГААН САР-ЭРҮҮЛ ХҮНС” санал асуулгын эцсийн зорилго нь эрүүн хүнсээр үндэсний баяраа тэмдэглэн өнгөрүүлэхэд иргэд хэрэглэгчидэд туслах зорилготой байсан юм. Хэрэглэгчдийн өргөн хэрэглэдэг 10 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээрх нэр бүхий бүтээгдэхүүнийг илүү сонгосон нь тухайн бүтээгдэхнийг хэрэглэгчид эрүүл аюулгүй гэж үзэн сонгож байгаатай холбоотой. Тиймээс тус аяныг зохион байгуулагчдын зүгээс цагаан сарын баярын дараагаар хэрэглэгчдийн олонхийн саналыг авсан дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцыг мэргэжлийн байгууллагатай хамтран сурвалжилж олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээж байгаа юм.
Ямартай ч хэрэглэгчдийн итгэл дааж, сонголт болж чадсан дээрх нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчидад талархал илэрхийлэхийн ялдамд зөрчилтэй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт мэргэжлийн байгууллагын хяналтын тусламжтайгаар тухайн зөрчлийг нь арилгуулах арга хэмжээ авахуулахыг зохион байгуулагчдын зүгээс шаардахаа мэдээлж байна.
“ЦАГААН САР-ЭРҮҮЛ ХҮНС аяныг зохион байгуулах ажлын алба