Йинглак Чинават дахин сонгогджээ

indexӨнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш нийслэл Бангкок хотноо Ерөнхий сайд Йинглак Чинаватыг огцруулахаар жагсагчид гол замуудыг хааж, Засгийн газрын ордны өмнөх хэсгийг бүсэлж, эмх замбараагүй байдал үүсгээд байсан юм.

Гурван сарын турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын улмаас таван хүн амиа алдсан билээ. Улс орон даяар өрнөөд байгаа үймээн самууныг энхийн замаар шийдвэрлэх зорилгоор тайландын ерөнхий сайд  Йинглак Чинават бүх нийтийн сонгууль хийхээр болсон билээ. Энэхүү сонгууль 2014 оны хоёрдугаар сарын 2 буюу өчигдөр өглөөний 08:00 цагаас 15:00 цагийн хооронд явагдсан. Засгийн газрын эсэргүүцэгч, босогчид сонгуулийн үйл ажиллагааг саатуулах оролдлогуудыг удаа дараа хийжээ. Ерөнхий сайд, хатагтай Йинглак Чинават сонгуулийн үйл ажиллагаа эхэлмэгц саналаа өгсөн байна.

Тэрбээр “Өнөөдөр бол маш чухал өдөр. Би Тайландын ард түмнийг саналаа идэвхитэй өгөн ардчиллын төлөө тууштай зогсохыг уриалж байна” хэмээн хэлжээ. Орон даяар явагдсан дахин сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд Йинглак Чинават ялалт байгуулсан тухай сонгуулийн хорооноос өчигдөр мэдэгджээ. Санал хураалтын дүн гарсаны дараа жагсагчид гол гурван дүүргийг бүсэлж, замдаа тааралдсан бүхнийг галдан шатаасан байна. Сөрөг хүчний тэргүүн сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж, дахин эсэргүүцлийн жагсаал өрнүүлэхээ мэдэгдсэн аж.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …