БНСУ-ын кредит картын үйлчилгээний салбартаа тэргүүлэгч “KB Financial Group”,“Lotte Group” ньхэрэглэгчдийн мэдээллээ алдсан болох нь шалгалтаар тогтоогджээ

imagesБНСУ-ын Санхүүгийн зохицуулах хороо хэрэглэгчдийн мэдээллээ алдсан гэх кредит картын үйлчилгээ үзүүлэгч гурван компанийн үйл ажиллагааг гурван сарын хугацаатай түр зогсоохоор боллоо. Албаны хүний өгч байгаа мэдээллээр уг шийдвэр хоёрдугаар сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхэлж магадгүй юм байна. Мөн эдгээр компаниудын хувьд 10 хоногийн дотор давж заалдах боломжтой гэж мэдээллээ.

БНСУ-ын кредит картын үйлчилгээний салбартаа тэргүүлэгч “KB Financial Group”, “NH Financial Group” болон “Lotte Group” нь өнгөрсөн нэгдүгээр сард хэрэглэгчдийн мэдээллээ алдсан болох нь шалгалтаар тогтоогджээ. БНСУ-ын иргэдийн хувьд нийт зарцуулалтынхаа талаас илүү хувийг кредит картаар дамжуулан хийдэг.

Энэ ч утгаараа эдгээр компаниуд хэрэглэгчийн мэдээллээ алдсан явдал нь олон нийтийн зүгээс ихээхэн дургүйцэлтэй тулгарч, олон сая хэрэглэгч картаа цуцлуулах болон дахин хэвлэлтэд өгөх хүсэлт гаргаад байна.

Ugluu-logo17

 

 

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …