Монгол төр сар шинийн тавгийн идээгээ “зовлон”-оор төгсгөж засжээ

1899186_252999931542312_292554846_nЭртнээс монголчууд аливаа зүйлд бэлгэдэлтэй хандаж ирсэн түүхэн уламжлалтай. Тэр тусмаа сар шинийн баяраар  аливаад ихэд бэлэгшээлтэй ханддаг ард түмэн билээ. Тавгийн идээг сондгой тоогоор үечилж засаж ирсэн нь “жаргалаар эхлэж жаргалаар” дуусдагтай  холбоотой бэлгэдэл юм. Энэ ёсыг бараг л найман настай хүүхдээс наян настай буурал  мэддэг.  Гэтэл Монгол төр сар шинийн баярын  ёслолын арга хэмжээний тавгийн идээг тэгш тоогоор зассан байх юм. Өөрөөр хэлбэл  тавгийн идээг “жаргалаар эхлүүлээд зовлонгоор төгсгөсөн”  гэсэн  үг.  Ерөнхийлөгч сар шинийн баяраар ахмадуудыг хүлээж авч золгох үеэр зассан тавгийн идээг 10 үеэр өржээ. Уншигч та Монгол улсын Ерөнхийлөгчийн  дэргэдэх тавгийн идээний үеийг тоолоод үзээрэй. Уг нь Монгол төр тавгийн идээгээ 11 үеэр өрдөг бичигдээгүй уламжлалтайсан. Харамсалтай нь өдгөө ёс мэддэггүй түшмэдүүдийн балагаар эл ёс гээгдэж байх шиг байна даа.

3333333333

Ц.Мөнх

index

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …