Хоёр Солонгос дайны үеээр салсан гэр бүлүүдийг уулзуулах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ

Солонгосын дайны 1950-1953 оны үеэр салж хоёр улсад харъяалагдсан гэр бүлийн хүмүүсийг уулзуулах тухай асуудлыг БНАСАУ, Өмнөд Солонгос хоёр улс лхагва гарагаас эхлэн хэлэлцэж эхэллээ гэж орон нутгийн мэдээллийн агентлаг мэдээллээ. Өглөөний 10 цагаас эхэлсэн энэ уулзалтад хоёр улсаас тус бүр гурван төлөөний хүн оролцож байна. Орой болтол үргэлжлэх энэ уулзалтаар гэр бүлийн хүмүүсийг уулзуулах өдөр цаг, байрыг  товлох юм.

Өмнө нь энэ уулзалтыг хоёрдугаар сарын 17-22-ны өдрүүдэд БАНАСАУ-ын нутаг дахь аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна гэж мэдээлж байсан юм.
Дайны үеэр хоёр улсад тасран хуваагдсан гэр бүлийн хүмүүст таатай мэдээ дуулгахын тулд бололцоотой бүхнийг хийнэ гэж Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн хэлжээ.

index

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …