Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн анхааралд

a1Монголын Хүний Нөөцийн Академи нь  2007 оны 7 сарын 9-нд  байгуулагдсан.  Хувьсан өөрчлөгдөж  буй өөрчлөлтийн эрин зуунд дасан зохицож,манлайлах чадвар бүхий хүний нөөцийг бэхжүүлэхэд сургалт,судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулах замаар бодитой хувь нэмэр оруулах,хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өрнүүлэх,харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах боломж нөхцлөөр хангах, олон улсын хүний нөөцийн нэр хүнд бүхий байгууллагууд,мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж монгол улсын хүний нөөцийн хөгжил төлөвшилд бодит хувь нэмэр оруулах зорилго бүхий  мэргэжлийн төрийн бус байгууллага юм. Манай байгууллага үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 3000 гаруй хүнд хүрч үйлчилж салбар салбарын шилдэг хүний нөөцийн менежерүүдийг сургахад өөрийн хувь нэмрээ оруулсан байна.

HR MANAGER сертификат олгох эрчимжүүлсэн хөтөлбөр

Уг сургалтыг хүний нөөцийг сонирхон судлагч, мэдлэг чадвараа дээшлүүлэхийг хүссэн хүн бүхэнд зориулсан бөгөөд нас, хүйс харгалзахгүй. Бид мэргэжлийн өндөр ур чадвартай багш нарын хамт амжилттай зохион байгуулж Хүний нөөцийн академийн албан ёсны сертификатыг олгох болно. Эрхэм  та сургалтанд хамрагдахыг хүсвэл доорхи анкетыг бөглөөд info@humanresource.mn хаягаар илгээх ба Төв Хас банкны ард байрлах Таван Богд плаза-ийн 1 давхарт 103 тоотод байрлах манай оффисд ирж бүртгүүлж болно.

HR MANAGER ” СЕРТИФИКАТ ОЛГОХ  СУРГАЛТЫН  ХӨТӨЛБӨР

 1   Бүртгэл, танилцуулга
 2   Хүний нөөцийн менежментийн хөгжлийн одоо ба Ирээдүй / 5″ О”-ийн зарчим/
 3   Байгууллагын хүний нөөцийн менежер,шугаман удирдлагын гүйцэтгэх үүрэг,харилцан хамаарал
 4   Хүний нөөцийн төлөвлөлт,төлөвлөлтийн үе шат
 5   Хөдөлмөрийн харилцаа, түүний эрх зүйн зохицуулалт
 6   Ажлын шинжилгээ ба дизайн
 7   Цалин ба шагнал урамшууллын систем
 8   Хүний нөөцийн бүрдүүлэлт,сонголтын үйл ажиллагаа
 9 Хүний нөөцийн мэдээллийн систем, хүний нөөцийн тайлан, тайлангийн аргачлал
 10   Сургалт хөгжил,  Дасан зохицолын хөтөлбөр буюу чиглүүлэх сургалт /freshman training
 12   Багийн хамтын ажиллагаа   2ц
 13   Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ  /KPI MODUL /
 14   Оновчтой Презентаци
 15   Бүтээмжийг нэмэгдүүлэх Луувангийн зарчим
/carrot principle/
125 зөвлөмжтэй
  Нийт цаг 46
цаг

Бүртгэл:  2-р сарын сургалт 2014 оны 2 сарын 22 хүртэл явагдана. Түүнчлэн дээрх  хөтөлбөрт болон бусад сургалтууддаа тогтмол элсэлт авч байна.

Үргэлжлэх хугацаа: 21 хоног

Хичээлийн үргэлжлэх хугацаа 1 өдөрт 45 минутаар 4 цаг

Харилцах утас: 7013-4304, 9966-4304

suuts_omchlogchidiin - Copy - Copy

Монголын Хүний  нөөцийн академи

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …