Барак Обама XIV Далай Ламтай уулзана

21-8АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр XIV Далай Ламыг ЦагаанОрдонд хүлээн авч уулзахаар болсон байна. Энэ удаагийн уулзалт нь Барак Обама,Далай лам нарын гурав дахь удаагийн уулзалт болж байгаа бөгөөд үүнээс өмнө 2010, 2011 онд уулзаж байсан юм. 

БНХАУ-ын тал энэхүү уулзалтад шүүмжлэлтэй хандах нь гарцаагүй гэдгийг судлаачид онцолж байгаа ч Цагаан Ордны төлөөлөгч Кэйтлин Хэйдэн “АНУ Төвдийг БНХАУ-ын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэвээр байгаа” гэж мэдэгдээд байна. Гэхдээ тэрбээр Төвдөд нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Далай Лам АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсаныхаа дараа Цахиурын Хөндий болон Лос Анжелес, Миннеаполист айлчлах юм байна. 

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …