Маргааш “Их-20”-ийн Сангийн сайд нар уулзана

First Plenary Session.  Summit on Financial Markets and the World EconomyАвстралийн Сидней хотноо энэ бямба, ням гарагт “Их-20”-ийн Сангийн сайд нарын уулзалт болох гэж байна. Энэ удаагийн уулзалтаар АНУ-ын мөнгөний зөөлөн бодлогын өөрчлөлт хөгжиж буй орнуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар оролцогч талууд голчлон хэлэлцэх аж.

“Их-20”-ийн уулзалтын төлөвлөгөөнд улс орнуудын сангийн бодлого, чөлөөт худалдааны асуудал, санхүүгийн зохицуулалт болон ажлын байр шинээр бий болгох асуудал чухалчлан тавигдах юм байна. 2014 он гарснаас хойш “Их-20”-ийн хамгийн эхний уулзалтаас өмнө АНУ мөнгөний бодлогоо өөрчлөхдөө Энэтхэг, Өмнөд Африк зэрэг хөгжиж байгаа оруудын зах зээлд хангалттай анхаарал хандуулаагүй гэсэн шүүмжлэлд өртөөд байсан юм.

Мөн Өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ мөнгөний тэлэх бодлогоо багасгана гэж мэдэгдсэний дараа хөгжиж байгаа орнуудын валютын ханш ихэнх томоохон валютуудын эсрэг чангараад байна.

Д.Өлзий

index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …