Хятадын аюулгүй байдлын дэд сайд авлигын хэрэгт холбогдож суудлаасаа огцорлоо

505o6i0m0m4j2lfbn6aqsdr4r1БНХАУ -ын Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд Ли Доншен суудлаасаа огцорлоо. Хятадын төрийн хэвлэлийн мэдээлж буйгаар ноён Ли өнгөрсөн арванхоёрдугаар сард “ноцтой сахилгын зөрчил ” гаргаж, авлигын хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж байгаа аж. Хэвлэлийнхэн түүнийг Аюулгүй байдлын экс дарга Жоу Юнканы хэрэгтэй холбоотой дараагийн хүн байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм.

Түүнийг баривчилсан тухай мэдээлэл Хятадын Төрийн зөвлөлийн сайдын мэдэгдлийн дараа гарсан юм. Ерөнхий сайд Ли Кэцян “Төр, засгийн үйл ажиллагаанд ил тод байдлыг бий болгож , зөрчлүүдийг илрүүлнэ ” хэмээн энэ сарын 11-ний өдөр хэлж байсан юм . Өнгөрсөн долоо хоногт төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хайнан мужийн орлогч дарга Жи Уэнлинийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлсэн юм. Тэрээр мөн Жоу Юнканы хэрэгт холбоотой байж магадгүй Жоу Юнканы дор ажилладаг байсан хүмүүсийн нэг юм.

Харин Жоу Юнкан нь Чунцин хотын Коммунист намын дарга асан, авлигын хэргээр шоронд хоригдож байгаа Бо Силайн хамтрагч байсан юм. Бо Силай өнгөрсөн оны есдүгээр сард хээл хахууль авсан, мөнгө шамшигдуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг үндэслэлээр насаараа хоригдох ял сонссон юм. Хятад улс Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн асан Жоу Юнканаас эхлээд 10 мянга гаруй дээд албан тушаалтнуудын авлигын хэргийг нийтэд ил болгоод байгаа аж.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …