“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” төслийг Япончууд дэмжинэ

indexМонголчууд инженерүүдээ технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг  Японд  бэлдэхээр  “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг энэ жилээс хэрэгжүүлэх болсон тухай саяхан мэдээлсэн билээ.

Тэгвэл Японы засгийн газраас Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих төслийг хэрэгжүүлэхэд Монгол улсын Монгол улсын засгийн газарт 7 тэрбум 535 сая иенийн хөнгөлөлттэй зээл олгох болсноо албан ёсоор зөвшөөрсөн хариу ирүүлжээ.

Төслийн хүрээнд магистр, докторын сургалтаас гадна зэргийн бус сургалт, бэлтгэл сургалт, хосолсон сургалт гэсэн таван чиглэлээр  нийт 1000 гаруй хүнийг сургах нөхцөл бүрдэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл 2023 оны гуравдугаар сар хүртэл  үргэлжлэх уг төслийн үр дүнд хос хөтөлбөрийн хүрээнд механик инженер, барилгын инженер, цахилгаан электроникийн инженерийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж тухайн хичээлийн кредитийг Японы их дээд сургуулиуд  харилцан хүлээн зөвшөөрөхөөрөө давуу талтай юм.

index

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …