Украйнд байдал хурцадмал хэвээр байна

-02032014-1393734962-1298689737-miliОХУ-ын парламент Украин улс руу цэрэг оруулах Ерөнхийлөгч В.Путины санаачлагыг баталсны дараа Украины цэрэг өндөржүүлсэн бэлэн байдал шилжсэн байна. Түүнчлэн цөмийн эрчим хүчний станцууд зэрэг гол газруудад аюулгүй байдлын арга хэмжээг авч, хүчээ зузаатгасан гэж Украины Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Александр Турчинов мэдэгдсэн юм.  Украины Үндэсний аюулгүй байдлын болон Батлан хамгаалахын ерөнхий нарийн бичгийн дарга Андрей Парубий ням гараг буюу өнөөдрөөс эхлэн тус улсад цэргийн дайчилгаа эхлэнэ гэжээ.  Украины шинэ Ерөнхий сайд Арсений Яценюк ОХУ-ыг цэрэг оруулах шийдвэрээ эргэж харахыг уриалаад, хэрэв эс тэгвээс цус урсгасан дайны эхлэл, хоёр улсын хамтын харилцааны төгсгөл болно хэмээн анхааруулсан байна.  Нөхцөл байдал Крымээс гадна хүн амын ихэнх хэсэг нь Орос хэлээр ярьдаг Украины зүүн зүгийн бүс нутгуудад хурцдаж байгаа юм.

Харьковт мөн Оросыг дэмжигч эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болсон бөгөөд 97 хүн гэмтэж бэртсэн байна.
ОХУ-ын тугийг барьсан 10000 гаруй жагсагчид өчигдөр Донецк хотын талбайд гарч Крымын Оростой нэгдэхийг дэмжиж байна хэмээн жагсчээ. Тэд Донецкийн захиргааны барилгын дээвэр дээрх Украины тугийг авч, урж хаян эсэргүүцлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: gogo.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …