Ливийн жагсагчид парламентын ордонд халджээ

pЛивийн Үндэсний ерөнхий Конгресс буюу парламентын ордон руу өчигдөр /III.2/ Засгийн газрын эсрэг жагсагчид халджээ. Халдлага, үймээний үеэр Ливийн парламентын хоёр гишүүн бууны суманд өртөж, гэмтсэнийг “ВВС” мэдээлсэн байна.Гэрчүүдийн яриагаар парламентын гишүүд ордоноос гарч, автомашиндаа суун, жагсагчдаас зугтах гэж байгаад бууны суманд өртсөн гэнэ.

Жагсагчдын зүгээс Ливийн парламентыг огцорч, ээлжит бус сонгуулийн тов зарлахыг шаардан, тайван жагсаал хийж байсан аж. Гэвч тэндий дунд зэвсэглэсэн бүлэг этгээдүүд шургалснаар тайван байдал эвдэгдэж, үймээн болон хувирчээ. Жагсагчид өнгөрсөн шөнө парламентын ордоны гадна суулт хийж байсан хүмүүс хулгайлагдсан хэрэгт Конгрессыг сэжиглэн уурсан боссон байна.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …