Хойд Солонгос дахин пуужин харавсан байна

гӨмнөд Солонгос, АНУ-ын армийн хамтарсан сургуулилттай Хойд Солонгос дахин богино зайн пуужингууд харваж эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Пхеньян 500 км зайд тусах пуужингуудыг зүүн эргээсээ харвасан байна.

Тус улс өнгөрсөн долоо хоногт мөн ойрын зайн дөрвөн пуужин харваж дургүйцлээ илэрхийлсэн юм. Хойд Солонгосын зүгээс өмнөдийг дайнд бэлтгэж өдөөн хатгаж байна хэмээн АНУ-тай хамтарсан сургуулилтаа цуцлахыг шаардсан ч талууд өнгөрсөн сарын 24-нд сургуулилтаа эхлүүлсэн юм. Хоёр хэсэгтэй сургуулилтын нэг нь энэ сарын 6, нөгөөх нь дөрөвдүгээр 18 хүртэл үргэлжлэх юм.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …