Итгэгчдийн эмгэнэл

xfghfghАрдчилсан нийгэмд хүний шүтэн бишрэх эрх чөлөө нээлттэй байдаг. Энэ эрхийг дагалдан шүтлэгийн олон хэлбэр болох  шашин, мөргөл  хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр дотор хуулийг илээр  зөрчдөггүй атлаа   наанадаж хувь хүний үзэл бодолд сөргөөр нөлөөлдөг, цаанадаж улс орны эрх ашиг, соёл уламжлалд алс хэтдээ муу үр дагавар хүргэж болзошгүй шүтлэгийн хэлбэрүүд ч байх. Ийм  шашин шүтлэгийн хэлбэрийг хөгжингүй улс орнууд хуулиар үйл ажиллагаа явуулахыг хориглож,  улс орноосоо хөөн гаргах хүртэл арга хэмжээ авч явуулж байсан удаатай гэнэ. Үүний дараа энэ чиглэлийн  шүтлэг элдэв далд хэлбэрт шилжиж хүмүүнлэг, энхтайваны нэртэй  төрийн бус байгууллагын  далбаан дор үйл ажиллагаагаа явуулах болжээ. Ийм төрлийн шашны сектийн нэг бол Мүүнизм юм. Мүүнизмын талаар манайхан сүүлийн үед  харьцангуй мэдээлэлтэй болж байгаа болохоор ярихаа  түр азная.

Харин  одоо  аливаад хэтэрхий итгэгчдийн тухай өгүүлье.  Оросын нэгэн ТВ-ээр “Зөн билгийн тулаан” гэдэг хагас шоу  цуврал нэвтрүүлгүүд  гарч, түүнд оролцогчдыг  бидний итгэмтгий Монголчууд бишрэн шүтэх болов. Түүгээр ч зогсохгүй тэднийг дуурайн  Монголдоо “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг санаачлан зохион байгуулахдаа бид тулав. Гэвч нэвтрүүлэг зохион байгуулагчид  анхны нэвтрүүлгээ туршлагагүйтэж  дундаас нь хаахдаа хүрэв. Учир нь зохион байгуулагчдын багийнхан “зөн билэгчид” гэх хүмүүсийг  үнэхээр далдыг  мэддэг  сартваахиуд  гэдэгт бүрэн  итгэн, хагас шоу хэлбэрээр явуулахаа  нь ор тас мартжээ. Үүнээс болж  оролцогчид эхний даалгавараас эхлэн бүгд бүтэлгүйтэж, даалгавар биелүүлэх “зөн билэгч”-гүй болов. Ингээд дараагийн  дугаараас учрыг нь мэдсэн  “Зөн билгийн тулаан”-ыг зохион байгуулагчид шоу нэвтрүүлгийн хэлбэрт оруулж,  үзэгчдийг татан, тэднийг гайхшруулахын тулд жинхэнэ шоуны утгаар нэвтрүүлгээ  төгс  баяжуулав. Өөрөөр хэлбэл  зарим үед оролцогчидод даалгавыг хэлэх,  дөхүүлэх, чиглүүлэх байдлаар нэвтрүүлгээ үргэлжлүүлэв. Харамсалтай нь одоо ч гэсэн Орос, Монгол “Зөн билгийн тулаан”  гэх шоу нэвтрүүлгийг  шимтэн үзэж,  зөн билэгчидэд нь итгэн бишрэгчид олон байна.

Улс орны хөгжил дэвшил, мухар сүсэг, зөн билэгт биш, шинжлэх ухааны ололт,  олон түмний хөдөлмөр зүтгэлийн хүчинд байдаг гэдгийг бид анзаарах сөхөөгүй явсаар л байна. Төр засгийн томчуудаас эхлээд манай урдаа барих бизнесменүүд  элдэв “зөн билэгч, хутагт хувилгаадад” итгэх нь энүүхэнд.Үүнийг нэг жишээ бол 1500 хоног гэртээ бүгэж, бясалгал хийгээд гарч ирсэн гэх Осгонбаяр гэх гэзэг үсэндээ баригдсан  ламтан  Монголын хамгийн том үндэсний  үйлдвэрлэгчдийн нэг болох  АПУ-ийн захирал П.Батсайханыг нүдний шилийг нь газарт унатал нь алгадсан нь мань хүн дув дуугүй гөлийгөөд зогсож байв. Хэрэв  Осгонбаяр ламаас өөр  хэн нэгэн хүн П.Батсайхан захирлыг  ингэж алгадсан  тэрээр  хууль цагдаагийн байгууллагадаа тулж бөөн хэрэг мандуулах байсан биз ээ.

Эрэлт байгаа газар нийлүүлэлт байдаг нь эдийн засгийн хууль гэдэг. Тэгвэл  элдэв “зөн билэгтнүүдэд” итгэгчид нийгэмд олон байдаг учраас бөө зайран,  мэргэ төлөгч, хутагт хувилгаад,  зурхайч гүрэмч, бурхан зохиогч, мөнгө даллагчид,  эд дуудагч нар  цөөнгүй байдаг бизээ. Эх орныхоо энэ олон “түвчигнүүр”-үүдийг яая даа гэж байтал манай зарим ТББ-ууд оросын “алдарт зөн билэгчид”-ийг урьж ирүүлэн, тэд нараар  дамжуулан нутагт нэгт  итгэмтний Монголчуудаа  “тархидаж”, халаасан дах хэн төгрөгийг нь “хуу хамах” боловсон  луйварын арга хэрэглэн, түрийвчээ зузаалдаг боллоо.

BhP_uI1CAAAhEoLУржнан жил  оросын нэг зөн билгийн тулаан нэвтрүүлгийн   ялагч Монголд ирэхдээ 1000 ам.доллараар хүмүүсийн хувь заяаг мэргэлэхэд  түүнд үзүүлэх иргэд  уртаас урт очер дараалал  үүсгэж байсан гэнэ билээ. Өнгөрсөн өвөл бас нэг зөн билгийн тулааны ялагч ирээд Налайхад очиж судсаа ханаж, цус гарган, тэнд шүглэсэн “ад зэтгэр”-ийг дарж баахан түвчигнэсэн  бол хэдхэн хоногийн өмнө ирээд явсан Ираны зөн билэгч Мохсен  Норузи гэгч этгээд АСА циркэд 30.0 мянган төгрөгийн тасалбартай “Энергийн арга засал” хийж энерги нь дундарсан Монголчуудын энергийг FULL болгоод, өөрөө хэтэвчээ зузаалаад буцсан байна. Бодвол түүний энэ энергийн засалд оролцсон хүмүүсийн энерги мань мэтээсээ давж гараад, Богд хан уулаас ч өндөрт   цойлж, ажил үйлс нь  “ногоон гэрлээр”  шууд бүтэж байгаа байлгүй. Гэхдээ түүний үзлэг хийх үнэ асар үнэтэй. Ганцаараа 30 минут уулзахад 3000 ам.доллар, гэр бүлийн 2-3 хүн нэг цаг үзүүлж харуулаад заслаа хийлгэхэд 5000 ам.доллар аж. Үүгээр ч зогсохгүй түүний лекцийн АСА-д болох лекцийн тасалбар 30 мянга, VIP уулзалт нь 300 мянган төгрөгийн үнэтэйгээр  зарагдаж байна. Монголын баячууд бараг бүгд л цаг авч 3000-5000 ам доллар төлөн засал хийлгэж байгаа гэнэ. Долларын ханш өсөж 1780 төгрөгт хүрээд байгаа. Гэвч Монголын баячуудад нэг цагийн хугацаанд засал хийлгэж хувь заяагаа даатгахын тулд 10 орчим сая төгрөг төлөх нь нэг их хүндрэлтэй асуудал биш гэнэ.

BfwmtO-CUAAhQuJЭнэ мэтийн элдэв сүсэг  давамгалсан итгэгчид манай нийгэмд их байна. Хүмүүсийн амьдрал хүндхэн, хөдөлмөрлөж зүтгээд ч олсон орлого нь  хоногийн хоолноосоо давж гарахгүй байгаа энэ цагт  аргаа барсан зарим нь   Сарандаваа авхайн “мөнгө дуудах даллага” лекцийг 2 хоногийн  хоолны  мөнгөө зарлагадан байж сонсож байна. Яавал амархан мөнгөтэй болох вэ, хэрхэвэл хурдан баяжих вэ, яавал аз надад тохиолдох бол гэсэн  бидний хүсэл итгэл дээр дөрөөлөгчид бол  “зөн билэгтэн гэх  зальжин луйварчид” юм. Энэ мэтийн элдэв зальтны хуурамч буруу зүйлд итгэснээ хожуу хойно  мэдэх нь итгэгчдийн эмгэнэл болой.

Монголчууд бид зөн билэгтэнд биш   өөрөө өөртөө, зөв хөдөлмөрт итгэх цаг болсон байлтай.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …