Украин, ОХУ-ын хооронд анхны хэлцэл хийгдлээ

63o9h7k4b1lcdca30j3tqu5ehfМайданы талбайд гарсан хямралын дараа улс төрийн нөхцөл байдал өөрт нь сайнаар эргэсэн улс төрчдийн нэг бол Украин улсын парламентийн дарга, гадаад хэргийн яамны сайд асан Петр Порошенко юм. Тэрбээр алдарт “Рошен” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд өмнө нь Шоколадны хаан гэгдэж байжээ.

Петр Порошенког ирэх тавдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэж улс төрийн шинжээчид таамаглаж байна. Энэ сард тэрбээр Крымын шинэ засгийн газар болон Оросын эрх баригчдын хооронд хийгдэх хэлэлцээрийг хариуцан ажиллаж байгаа юм.

Порошенко “Манай засгийн газар Оросын засгийн газартай холбоо тогтоохын тулд шургуу ажиллаж байна. Өнөөдөр манай батлан хамгаалах яамны сайд болон Оросын батлан хамгаалах яамны сайд нарын хооронд хийгдэж байгаа гэрээний эхний гарын үсгүүд зурагдсан. Харамсалтай нь, энэ бол энх тайвны хэлцэл биш. Одоогийн байдлаар, Оросын талаас ямар ч итгэл найдвар харагдахгүй байна. Гэхдээ бид энхийн гэрээ байгуулахын төлөө бүх боломжийг ашиглах болно” хэмээн хэлжээ.

А.Өлзий

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …