Хойд Солонгос дахин пуужин хөөргөжээ

пХойд Солонгос мягмар гаригт Япон тэнгис рүү нэлээд хэдэн зөөгч пуужин харважээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Хойд Солонгос тийрэлтэт долоон төхөөрөмжийг улсынхаа зүүн эргийн хот Вонсанаас харвасан байна.

Тус яамны үзэж буйгаар, харвасан дөрвөн пуужин нь тийрэлтэт пуужингийн шинэ загвар байж магадгүй аж. Ийнхүү Хойд Солонгос энэ сард хоёр дахь удаагаа пуужин хөөргөж байгаа нь Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн сургуулилтад эсэргүүцэл үзүүлж байгаа бололтой.

Н.Алтан хуяг

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …