Үүрэн телефоны хэрэглэгчийн мэдээллийг хакердсан байна

пппСолонгос улсад үүрэн телефоны үйлчилгээ эрхэлдэг хамгийн том компани болох KT компанийн цахим хуудсанд халдаж, тус сайтад бүртгэлтэй байсан 16 сая хэрэглэгчдээс, 12 сая хэрэглэгчийн мэдээллийг  хакердсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэхүү хэрэгт тус улсын иргэн Ким болон түүний хамтрагч хоёр залууг саатууллаа гэж өнөөдөр Сөүл хотын Төв цагдаагийн газраас мэдээллээ.

Дээрх гурван залуу нь мэргэжлийн хакер гэгддэг бөгөөд тэд сүүлийн нэг жилийн туршид  KT компанийн цахим хуудсаас өдөр бүр хамгийн багадаа 1 000 хэрэглэгчийн мэдээлэллийг авдаг байсан нь тогтоогдоод байгаа аж. Тэд  цуглуулсан мэдээлэл буюу иргэдийн овог нэр, гар утасны дугаар, иргэний үнэмлэхний дугаар , гэрийн хаяг зэргээ голдуу гар утсаар зар сурталчилгааны мессеж тараадаг компаниудад худалддаж 15 тэрбум 500 сая воны ашиг олжээ.

Д.Амар

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …