Мартын 8 – Эмэгтэйчүүдийн баярын өдөр үү, эрхээ хамгаалах өдөр үү…

mart8Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг  манайхан Социализмын үеэс эхлэн эхлэн эмэгтэйчүүдийн баярын  өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Социалист  нийгмийн үед алдарт эхчүүд хүүхдийнхээ мөнгийг одонгийн мөнгөтэйгээ аваад Мартын 8-аар баяр тэмдэглэн  өнгөрүүлдэг байсан гэдэг. Мартын 8-ны өдөр  буюу энэ л өдөр  эрчүүд эмэгтэйчүүдийг  хүндлэх өдөр  мэт. Өчигдөр ажлын өдөр байсан болохоор албан байгууллагын эрчүүд эмэгтэйчүүдээ баярлуулахаар дор бүрнээ хичээцгээж, баярын  бялуу, сарнай цэцэг барьсан эрчүүд хаа сайгүй тааралдаж байв. Үүнийг дагалдан цээцгийн дэлгүүрийнхэн  ширхэг сарнайг 3000-5000 төгрөгөөр худалдаалсан  гэнэ билээ.

Ийнхүү Монголчуудын тэмдэглэдэг олон баярын тоонд Мартын 8-ны баяр зүй ёсоор  өөрийн байр сууриа эзлэжээ. Гэхдээ бидэнд бас бодох зүйл байна. Угтаа  Мартын 8-ны өдөр бол  эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ОУ-ын өдөр шүү дээ. Бид эмэгтэйчүүдийнхээ эрхийг хэрхэн хамгаалж чадаж байна вэ. Эр нөхөртөө  зодуулж дарамтуулдаг, хүчирхийлэлд өртдөг, эцэс сүүлд нь нөхөртөө юмуу найз залуугийнхаа гарт өртөж хорвоог орхисон эмэгтэйчүүдийн  жишээ Монголчууд бидний дунд цөөнгүй гарсан. Яагаад энэ өдрөөр төр  засаг, олон нийт,  эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх  ТББ-ууд эл  асуудлыг хөндөж тавихгүй байна вэ.  Ганцхан өдөр эмэгтэйчүүдийг магтаад, тэднээр бахархаад, хүндэтгээд, баярлаж цэнгээд өнгөрөх биш , ерөөс  өдөр бүр эхчүүддээ, эмэгтэйчүүддээ, охиддоо хүндэтгэлтэй хандах тэр хандлагыг бий болгох тухай тэд ярих ёстой бус уу.

“Зуднаар нохой цаддаг” гэдэгчлэн  хэдэн  зохиолын дуучид, урлагийнхан “ээжийн хайр энэрэл, энгэрт нь шингэсэн сүүний үнэр, эмэгтэйчүүдийг магтан дуулсан  дуу  бүхнээ дээжилсэн тоглолт хийж,  ээждээ хайртай л юм бол заавал дагуулж  ирээд концерт үз”  гэх  нь холгүй рекламын хүрээнд  бид ээж, эмэгтэйчүүдээ баярлуулах төдийхөнөөр сэтгэх болоо юу даа.

Эмэгтэйчүүдийн эрхийг  хамгаалах, нэмэгдүүлэх, тэдний амьдрах, ажиллах, сурах, үр хүүхдээ өсгөх нөхцөл орчныг сайжруулах гээд тэдэнд зориулсан олон талт ажил зохиодог өдөр болгомоор санагдана. Энэ өдрийг угтан тодорхой хугацааны өмнө  төр засгийн зүгээс  эмэгтэйчүүдэд  тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох тухай  олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлдэг, ажил зохиодог, түүнийгээ дүгнэдэг, хэрэгжүүлдэг болох хэрэгтэй мэт. Зүгээр л баярладаг, цэнгэдэг, идэж уудаг, концерт үздэг, эмэгтэйчүүддээ сарнай цэцэг болон бэлэг өгөөд өнгөрдөг төдий өдөр баймааргүй байна.

Харамсалтай нь энэ өдөр эмэгтэйчүүдийг  хүндэтгэн өргөмжлөх  хөтөлбөр, эрчүүүдийн   бие биетэйгээ уралдсан  бэлэг сэлтийн давалгаа, эмэгтэйчүүдийн  инээд хөөр, баяр баясал төдийхөнөөр өнгөрөх нь ээ.

Ямартай ч Өглөө.мн cайтын зүгээс  манай сайтын уншигч   мянга мянган эмэгтэйчүүд та бүхэндээ Мартын 8-ны баярын мэнд хүргэе.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …