Малайзын онгоц гаднын нөлөө орсон тохиолдолд агаарт хэдэн мянган хэсэг болж дэлбэрдэг хэмээн мэргэжилтнүүд тайлбарласан байна

оооСураггүй болоод хэдийнэ тав хонож  байгаа Малайзийн агаарын тээврийн онгоц төлөвлөгөөт чиглэлээс хазайж баруун тийш эргэсэн нь армийн радарт бичигдсэн байна хэмээн Малайзын нисэх хүчнээс мэдээлжээ. Магадгүй Куала Лумпур руу эргээд ниссэн ч байж болох юм гэж холбогдох хүмүүс таамагласан байна. Гэхдээ яагаад буцаж нисэх болсон нь бас л нэг учир битүүлэг зангилааг бий болгож байгаа юм. Учир нь, онгоцонд ямар нэг асуудал гарсан талаар ямар ч сигнал өгөөгүйд байгаа юм байна.

Албаны хүмүүсийн хувьд MH370 нислэгт юу тохиолдсон талаар ямар ч таамаг дэвшүүлж чадахгүй байгаа юм. Хятад болон бусад олон улсын зүгээс шаардлага тавьсны дагуу хамтарсан багийнхан эрлийн цар хүрээгээ өргөжүүлээд байгаа билээ. Одоогоор Өмнөд Хятатадын тэнгис юм уу, Малаккагийн зурваст илэрсэн хэсгүүд болон асгарсан шатахууны алийг нь ч сураггүй болсон онгоцных гэж баталж чадаагүй байна. АНУ-ын “CIA”-ийн захиралын хэлсэнчлэн онгоц сураггүй болсон нь нэг талаар террорист халдлагатай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь, техникийн саатал гарсан тохиолдолд онгоц бараг эгц доошоо унах учиртай бөгөөд үл үзэгдэх хэмжээний хэсэг болон дэлбэрэх учиргүй гэнэ. Харин гаднын нөлөө орсон тохиолдолд агаарт хэдэн мянган хэсэг болж дэлбэрдэг хэмээн мэргэжилтнүүд тайлбарласан байна.

Гэхдээ хуурамч паспортоос зорчсон хоёр зорчигч террорист байх боломжгүй, харин илүү сайхан амьдралыг эрж Европыг зорьсон хууль зөрчигч нар байсан гэсэн мэдээллийг албаныхан өгөөд байна. Тэд хоёул Ираны иргэн байсан бөгөөд нэг нь Германы Франфуртад амьдардаг ээж дээрээ очих гэж байжээ. Малайзад холбоотой байсан хүмүүсийнх нь ярьснаар, тэд найзууд Дохагаас өөрсдийн пасспортоор нисч ирээд, Куала-Лумпураас хуурамч паспортоор нисэхийн тулд урьд шөнийнх нь турш бичиг баримтаа өөрчилж янзалсан хэмээн найз нь мэдүүлсэн байна.

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …