Нийслэлийн цэргийн штаб иргэддээ ажлаа танилцуулна

5rsao1hq6hamgsct94jqai3k7iБатлан хамгаалахын  сайд, Нийслэлийн Засаг даргатай Засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх талаар идэвхтэй хамтран ажиллахаар  2012 онд санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн хүрээнд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээнд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлэхээс гадна цэргийн болон цэргийн өмнөх насны залуучуудад эх орноороо бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд хамтран ажиллахаар болсон.

Үүний дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа,  Монгол цэргийн жавхаа уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” өдөрлөгийг  нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулахаар боллоо.

Өдөрлөг 3 дугаар сарын 14-ны 13:00 цагт Соёлын төв өргөөнд болох бөгөөд нийслэлийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөл оролцоно. Мөн энэ үеэр 18 нас хүрч эх орны хүү болж, цэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэж байгаа залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …