Чингэлтэй дүүрэг: “Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 93 жилийн ойг угтсан ёслолын жагсаал боллоо

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын цэргийн штабаас “Монгол цэргийн өдөр” зэвсэгт хүчний 93 жилийн ойг угтан тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, онцгой байдлын алба, болон Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн бүрэлдэхүүн хамтран ёслолын жагсаал зохион байгууллаа. Ёслолын жагсаалыг цэргийн штабын дарга дэд хурандаа Ж. Даваарагчаа командалсан юм.

Тус арга хэмжээнд Иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Б.Мөнхбат, Засаг даргын тамгын газрын дарга Д.Одбаяр, Нийслэлийн цэргийн штабын орлогч дарга хурандаа Ц.Анхбаяр, ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга хурандаа Ц.Батсайхан нарын албаны хүмүүс оролцсон юм.

Энэхүү арга хэмжээнд дүүргийн Ерөнхий боловсролын 12 сургуулийн ахлах ангийн 120 хүүхэд оролцож эх орондоо андгай өргөх ёслол болж өндөрлөлөө.

Мөн” Иргэн цэргийн бахархал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж нэгдүгээр шатнаас шалгарсан 60 хүүхдийн бичлэг ирснээс эхний 3 байранд 5 дугаар дунд сургуулийн сурагч С.Оюундарь , 37 дугаар сургуулийн сурагч Ц.Амгаланбаяр, М.Баярбянба нарын бүтээлүүд шалгарсан байна.

Өдөрлөгийг зохион байгуулсанаар Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бодлого үйл ажиллагааг дүүргийн иргэд залуучуудад сурталчлан таниулах, аж ахуй нэгж, байгууллагад сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгаа ажээ.

13 7 8 9 2 3 4 5 11 12 14 15 17 16 10

Д.Амар

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …