Газын зурвас дайралтад өртсөн байна

indexӨчигдөр орой Израйлийн Газын зурвасын ойролцоох өмнөд хэсгийн бүс нутаг пуужингийн дайралтад өртжээ. Израилийн цэргийн талын хэлж байгаагаар Газаас хөөргөсөн 60 пуужин олдсон байна.

Энэ нь 2012 оны 11 дүгээр сард Израйль Газад хандаж “Хамгаалалтын багана” цэргийн үйл ажиллагаа явуулснаас хойш пуужингийн дайралтад хамгийн ноцтойгоор өртсөн тохиолдол болж байгаа аж. Харин  энэхүү халдлагын хариуцлагыг  Палестины Исламын төлөөх ариун дайн байгууллага буюу “Жихад” бүлэг хүлээхээ мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар хүний амь үрэгдсэн, шархадсан талаар мэдээлэл алга байна. Гэсэн хэдий ч Газын зурваст амьдардаг иргэд хүнс, шатахуунаа зэхэж эхэлжээ.

Энэ талаар  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун  хэлэхдээ “Газын зурвасаас Израйль руу пуужин хөөргөсөн хэргийг хатуу зэмлэн буруушааж байгаагийн зэрэгцээ холбогдох талууд тэвчээртэй хүлээцтэй байхыг уриалж байна”гэсэн байна.

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …