Хойд Солонгос нэг өдөрт 25 пуужин харвасан байна

imagesХойд Солонгос өчигдөр /III.16/ богино тусгалын 25 пуужин далай руу харваж, сүрийг үзүүлсэн байна. Хойд Солонгосын харвасан богино тусгалын 25 пуужин Японы тэнгист 70 орчим км-ийн зайнд тусчээ. Пхеньян эхний 10 пуужинг орон нутгийн цагаар 18:20 цагт харвасан бол 20:03 минутанд дахин найман пуужин, үүнээс цагийн дараа долоон пуужин нэмж харвасан аж.

Хойд Солонгосын зүгээс АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг тасалдуулах зорилгоор ийм олон пуужин харвасан гэж ажиглагчид дүгнэж байна. Ийнхүү АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт эхэлснээс хойш Хойд Солонгос энэ гуравдугаар сард гурав дахь удаагаа пуужингийн туршилт явуулаад байна. Харин АНУ-ын төрийн департментаас “Хойд Солонгос богино тусгалын 25пуужин далай руу харвасныг бид мэдсэн. Бидний зүгээсСолонгосын хойгийн нөхцөл байдлыг ажиглаж, хянасан хэвээр байгаа” хэмээн мэдэгджээ.

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …