МЭНДЧИЛГЭЭ

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт амь, биеэ зориулсан үе үеийн ахмад дайчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон нийслэлийн иргэддээ Нийслэлийн удирдлагын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлж байна.
Монгол Улсын иргэн болж төрсөндөө ямагт бахархаж, эх орныхоо хөгжил дэвшлийн өнөөгийн гэгээн өдрүүдийг бидэнд авч үлдэхийн тулд халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах хүндтэй гавъяа байгуулсан Монгол цэргүүдийнхээ баатарлаг үйлсийг дурсах, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэх, залуу хойч үед залгамжлуулах зорилгоор “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэдэг болсон.
Батлан хамгаалах бодлогын хүрээнд чадварлаг Зэвсэгт хүчинтэй болж, энхийг дэмжих үйлст идэвхтэй оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нь Монголын Зэвсэгт хүчний нэг гол үр дүн гэж үнэлэн  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зүгээс эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай орлоготой иргэдтэй, эрүүл, аюулгүй орчинтой шинэ үеийн Нийслэлийг бүтээн байгуулахын төлөө Та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байдаг.
Монголын Зэвсэгт  хүчний бие бүрэлдэхүүний оюуны мэлмий хурц, санаа тунгалаг, сахилга зохион байгуулалт чанд байж, эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол цэргийн эрдэм чадвар, эв нэгдлийг даян дэлхийд  дуурсган байхын өлзийтэй ерөөлийг Та бүхэндээ дахин дэвшүүлье.
Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …