Томоохон хөрөнгийн биржүүдийн индексүүд унасаар байна

383468299Украинд үүссэн хямралт байдал болон ОХУ-ын хийж буй үйлдэл, түүнд Европын холбоо болон АНУ-аас хийж буй хариу үйлдлүүдтэй холбоотойгоор дэлхий дахины хөрөнгийн биржүүд дээр томоохон индексүүд унасаар байна. Өчигдрийн арилжааны хаалтын дараа Лондоны хөрөнгийн биржийн FTSE-100 индекс 0.49 хувиар унасан бол, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн Dow Jones болон Nasdaq индексүүд 0.70-0.59 хувиар буурав.

Хувьцааны үнийн бууралт Азийн зах зээл дээр бүр ч ихээр хэмжигдэж байна. Токиогийн Никкей-225 индекс 0.74, Хонконгийн Hang Seng индекс 1.14 хувиар буурсан байна. ОХУ-ын хийж буй үйлдэлтэй холбоотойгоор Их-7 хуралдаж, ОХУ-ыг Их-8-аас хасах шийдвэр гаргасан. Мөн европын холбоо хориг арга хэмжээ чангатгана гэж буй. Гэсэн хэдий ч ОХУ-ын зүгээс өчигдөр орой Крымийн хойг дахь Украины цэргийн баазыг эзлээд буй билээ.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …