Тээврийн хэрэгслийн албан татвар хураах нэг цэгийн үйлчилгээний байршил

p18jesboo11g8k1h467fstq7cl41Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг  2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн  6 сарын 24-нийгхүртэл 2 үе шаттайгаар зохион байгуулахаар болсон. Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг, хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулсан бөгөөд дүүргийн татварын хэлтсүүд ажлын өдрүүдэд 08.00-12.0013.00-17.00 цагийн хооронд ажиллана. Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн оношлогооны төвүүд ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг, амралтын өдрүүдэд 09.00-19.00цагийн хооронд ажиллах юм. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7011-0705, 1800-1288 утсаар авч болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
Д/д Дүүргүүд Байршил Хугацаа
1 ЗТЯ-ны бүртгэл хяналтын газар Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд 2014.03.20-05.31
2 БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БГД-ийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн хашаанд 2014.03.20-05.31
3 БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд 2014.03.20-05.31
4 СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд 2014.03.20-05.31
5 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр 2014.03.20-05.31
6 Баянгол дүүргийн татварын хэлтэс БГД-ийн  1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ 2014.03.20-05.31
7 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс  БЗД-ийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн байранд 2014.03.20-05.31
8 Сонгинохайрхан  дүүргийн татварын хэлтэс СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн төв лабораторийн ард Татварын хэлтсийн  байранд 2014.03.20-05.31
9 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж  ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим” 2014.03.20-05.31
10 Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд 2014.03.20-05.31
11 Налайх дүүргийн татварын хэлтэс Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2014.03.20-05.31
12 Багануур дүүргийн татварын хэлтэс Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2014.03.20-05.31
13 Багахангай дүүргийн татварын хэлтэс Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 2014.03.20-05.31

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …