Боловсролын яам иргэнээ насан туршид нь “боловсруулахаар” төлөвлөжээ

1256483_781006228585246_1615351816_nУлс орны хөгжилд эдийн засгийн  материаллаг  хүчин зүйлээс  ч илүүтэй чухал нэмэртэй салбар бол боловсролын салбар юм. Тийм ч учраас улс орнууд боловсролын салбартаа ихээхэн анхаарлаа хандуулж, шилдэг сайн боловсон хүчин төгсөн гаргаж эх орныхоо бүтээн байгуулалтанд тэдний мэдлэг боловсролыг дайчлахыг хичээдэг.  Харин манай улсын  засаг төрийн хувьд энэ салбарыг  боловсролын  сайдад “найнаад” ор тас орхигдуулсан гэж ойлгож болохоор. Нөгөө найдвар тавьсан Боловсролын сайд  Л.Гантөмөр нь  Б.Насанбаяр гээд газрын  даргадаа  “базуулчихсан” байдаг. Ядаж байхад БШУЯ-ны  Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга нь  харийн шашин соёл итгэгч бөгөөд, энэхүү итгэл үнэмшилдээ тулгуурлан Монголын боловсролын салбарын стратегийн /алс хэтийн/  төлөвлөгөөг гаргаж сууна. Түүний бодлого  шийдвэр дотор “насан туршийн боловсролын  үндэсний төв”-ийг байгуулах мэргэн санаа  төржээ. Ямар бодлого гэхээрээ “Насан туршийн боловсролын төв” гэгчийг байгуулдаг байна  вэ бүү мэд…

Хүн насан туршдаа боловсордог гэдэг. Тэгвэл манай улсын Боловсролын яам  хуульд заасан сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд, дээд боловсролын асуудалд анхаарлаа хандуулаад зогсохгүй  одооноос эхлэн  иргэдийнхээ “насан туршийн боловсролд анхаарах”  нь бололтой. Гэхдээ энд хэнийг, яаж, юуны төлөө  “насан туршид” нь боловсруулах гээд байна вэ гэдэг асуудал анхаарал татаад байгаа юм.

Эсвэл Б.Насанбаяр дарга  яамандаа байгуулагдаж байгаа газрыг  өөрийнхөө нэр оролцуулан нэрлэнэ гэж зөрүүдэлж зүтгээд  “Насан туршийн боловсролын  төв”  гэж нэрлэх болсийм болов уу, бүү мэд…

Ямартай ч манай БШУЯ-ны газрын дарга Б.Насанбаярын удирдлага  дор  Монгол улсын иргэнийг  насан туршд нь сургах төвтэй болжээ. Ингээд зогсохгүй  насан туршийн боловсрол төлөвлөлтийн мэргэжилтэн цалин  аваад   ажилладаг юм байна.

nasan turrshЕр нь яамнаас Монгол улсын иргэн  дээд боловсрол эзэмшихээс илүүтэй  “насан туршийн боловсрол” эзэмших нь чухал гэж үзээд, үүнийг хэрэгжүүлэхийн тулд Үндэсний хэмжээний төвтэй  болсон болтой.  Иймээс иргэд та бид  бүгдээрээ  насан туршийн боловсрол төлөвлөлтийн мэргэжилтэн  дээр очиж боловсролоо төлөвлүүлж насан туршийнхаа боловсролыг эзэмшицгээе…

А.Галт

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …