УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид 40-дээш насныхан байна гэнэ үү

23842e00456e6e8aoriginalОдоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол улсын Үндсэн хуульд зааснаар бол “УИХ-ын гишүүнээр Монгол улсын 25 нас хүрсэн, сонгуулийн  эрх  бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалт бий. Энэ хуулийн хүрээнд  нийт 6 удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулаад байсан юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах багийнхан  УИХ-д нэр дэвших босгыг 40  нас болгохоор  хэлэлцэж байгаа гэнэ. Тэд ингэж УИХ-д нэр  дэвших   насны босгыг  өөрчлөх болсон шалтгаанаа 25-тай  залуучууд   биеэ ч олигтой авч явж чадахгүй байж, “баян” аав ээжийн мөнгө хөрөнгөөр сонгуульд оролцож УИХ-ын гишүүн болж байгааг  жишээг дурьджээ.

Энэ бол  иргэнийг нас зүсээр нь ялгаварлан, үндсэн хуулийн  хүрээнд хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл.  Хэрвээ 25-30  настай залуусыг “нусгай бацаанууд” гэж үзэж байгаа 27 настайдаа  ардын хувьсгалыг удирдаж явсан жанжин Д.Сүхбаатар, 28 настайдаа Ардчилсан хувьсгалыг удирдаж явсан Санжаасүрэнгийн Зориг, Цахиагийн Элбэгдорж  нарын  үйл хэргийг  үгүйсгэх ёстой  болно.

25-аас дээш настай залуусыг  ухаан муутай, савсагнуур, “нялх, балчир” гэж гоочлох юм бол дээрх  хүмүүсийг юу гэж ойлгох вэ? Хэн тэгээд  40 настай  хүмүүс илүү ухаантай гэж хэлээд байгаа юм бол.

Сонгох, сонгогдох эрх бол ардчилсан төрийн амин сүнс. Түүнд нөлөөлнө гэдэг ардчилалд харш үйлдэл.

Төрийн албан тушаалд  хэнийг сонгохыг,   сонгогчид өөрсдөө шийдэх учиртай. Үүний төлөө насны  хязгаарыг хуулиар  өндөрсгөх шаардлагагүй. Харин түүний оронд  улс орны хөгжлийг урагшлуулж,  сонгогчдын боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Ингэж чадаагүй  эрх баригчид УИХ-д оролцох иргэний насны хязгаарыг 40 болгоно гэдэг нь  сонгуулийн үеэр мөнгө тарааж, иргэний саналыг  худалдан авах үйлдлийг хүлээн  зөвшөөрч байгаа хэрэг биш гэж үү

Тэгээд ч 40 настай эрчүүдийг туршлагатай гэж зөвтгөхийн зэрэгцээгээр “хор найруулах”, батлагдах хуульд элдэв лоббиг оруулах  тал дээр илүү “мэргэшсэн”  байх магадлалтай гэж буруутгаж болно. 40 настнууд  УИХ-аас тараaж өгсөн Ipad-ыг  “зориулалтын” дагуу  ашиглахаасаа  илүүтэй  тоглоом  тоглох  элбэг биз.

Ерөөс аливаа зүйл сайн муу хоёр талтай.Үүнийг олж харж асуудлыг шийдэх гарцыг хайхын оронд аль нэгийг нь сайн гээд туйлшрах нь  ямар учиртай вэ?

А.Галт

Ugluu-logo17221

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …