Дөнгөж сая Малайзын Ерөнхий сайд Najib Razak сураггүй алга болоод 17 хонож байгаа Малайзын иргэний агаарын тээврийн MH370 онгоцыг өм нөд Энэтхэгийн далайд осолдсон гэж зарлалаа. Тэрээр цааш хэлсэн үгэндээ: “онгоц далайд осолдсон, 239 хүнээс амьд үлдсэн хүн байхгүй, онгоцны хар хайрцагийг нь унших ямар ч боломжгүй болсныг зорчигчдын ар гэрийнхэнд нь мэдэгдэж, харамсаж байгаагаа дурьдлаа” гэжээ. Түүнийг энэ мэдэгдлийг хийсний дараа Бээжингийн зочид буудалд байсан сураггүй бологсдын ар гэрийнхний заримын биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэхээр авч явжээ.
Ийнхүү 239 зорчигчтой сураггүй болсон онгоц далайд унаж осолдсон нь тодорхой болжээ.