Украин зэвсэгт хүчнээ Крымээс татах шийдвэрийг албан ёсоор гаргалаа

1ctg6ol5euvn19b2987atmodr4Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчынов зэвсэгт хүчнээ Крымын хойгоос татах шийдвэрийг албан ёсоор гаргасан талаар “ВВС” мэдээллээ. Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, Оросын цэргүүд тус бүсэд байгаа алба хаагчид болон гэр бүлийнхнийг нь заналхийлж эхэлсэн тул ийм шийдвэр гаргахаас аргагүйд хүрсэн байна. Ерөнхийлөгчийн мэдэгдлийг Украин даяар зурагтаар шууд дамжуулжээ.

Тэрээр “Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл Батлан хамгаалах яамны зааврын дагуу Крымын бүгд найрамдах автономит улсаас армийн бие бүрэлдэхүүний татан шилжүүлэх шийдвэр гаргалаа. Үүнтэй холбогдуулан Оросын армийн эзлэн түрэмгийллийн улмаас аюулд орсон, орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн армийн бие бүрэлдэхүүн болон тэдний ар гэрийнхэн, мөн Украины бусад иргэнийг шилжүүлэн суурьшуулахад шаардлагатай ажлуудыг холбогдох яамдад даалгаж байна” гэсэн байна.  Украины Батлан хамгаалахын яамны зүгээс мэдээлснээр, Крымын хойг дээр буй Украины цэргийн бүх бааз орос цэргүүдийн мэдэлд шилжжээ. Крымын хойгийн хувьд өнгөрсөн баасан гаригаас эхлэн албан ёсоор Оросын газар нутгийн нэг хэсэгт тооцогдох болсон юм.

Тус бүс нутагт өрнөж буй бусад үйл явдал:

-Крымын зарим хэсэг эрчим хүч тасарчээ. Албаны хүмүүс уг асуудлыг техникийн сааталтай холбон тайлбарлаж байна.6g0pa7rj8o2o44mgociecq7b96

-Крым дэх Украины Белбек цэргийн баазын командлагч хурандаа Юлий Мамчурын хаана байгаа нь одоо хэр нь тодорхой байгаа аж. Түүний Оросын цэргүүд барьцаалсан гэсэн мэдээлэл байгаа бөгөөд хэрэв тийм бол нэн даруй суллахыг Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Крымын зүгээс шаардаад байгаа аж

-Оросын рубль өчигдрөөс Крымын албан ёсны мөнгөн тэмдэгтээр батлагдсан байна. Гэхдээ Украины мөнгөн тэмдэгтийг ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэглээнд байлгахыг зөвшөөрч байгаа аж

-ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Крым дэх газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлнэ гэв

-Крымын 30 гаруй мянган оршин суугч Оросын пасспорт авахаар өргөдөл гаргаад байна.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …