Хойд Солонгос дундын зайн баллистик пуужин туршлаа

indexӨмнөд Солонгос болон АНУ, Японы эрх баригчид Нидерландад уулзалт хийсний дараа Хойд Солонгосын эрх баригчид дундын зайн хоёр ч баллистик пуужинг туршлаа. Хойд Солонгосын тал Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт хийснээс хойш бухимдалтай байгаа юм. Вашингтон болон Сөүлийн зүгээс Хойд Солонгосын ээлжит пуужингийн туршилтыг буруушаалаа.

Өмнөд Солонгосын Батлан хамгааалахын сайд “Nodong-Class” пуужингуудыг Пхеняний хойд хэсэгт байх Suckon орчимоос харвасан бөгөөд энэ нь ойролцоогоор 650 орчим км ниссэн гэв. Харин Хойд Солонгосын төлөөлөгчид 2009 оноос хойш анх удаа “Nodong-Class” пуужинг туршлаа гэсэн байна. Хэрвээ энэхүү пуужин 1000-аас илүү км зайг туулсан бол Японы эрэгт хүрэх боломжтой байжээ.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …