ОХУ-ыг Их наймын бүлгээс гаргахаар шийдвэрлэлээ

1011591_614000608675655_1152279832_nОХУ-ыг Их Наймын бүлгээс хасах шийдвэр гаргасан талаар Цагаан ордны зүгээс мэдээлснийг “CNN” дамжууллаа. Энэ нь ОХУ Крымыг өөрийн газар нутагт нэгтгэсэн явдалд өндөр хөгжилтэй орнуудын зүгээс барьж буй нэг томоохон хариу үйлдэл болж байгаа юм. Цагаан ордны мэдээлэлд удирдагч нар “Бид ОХУ-ыг олон улсын хууль тогтоомж, хэм хэмжээг зөрчин Крымыг хууль бусаар нэгтгэх оролдлого хийж байгааг буруутгаж байна” гэжээ.

Үүний хариуд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Их Наймын бүлгээс хасагдах нь тийм ноцтой асуудал биш. Их Найм бол албан бус байгууллага. Албан ёсны гишүүнчлэл гэж байхгүй, тийм болохоор аль нэг улсыг хөөх нь статус байхгүй гэсэн үг. Эдийн засаг, санхүүгийн бүхий л асуудлыг Их 20-ийн уулзалтаар шийддэг” хэмээн мэдэгджээ.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …