Онгоцны хэсгүүд байж болох зүйлс олджээ

Possible debris shown during media conferenceМалайзын сураггүй болсон онгоцтой холбоотой шинэ зураг Францаас ирүүлсэнтэй холбоотойгоор Энэтхэгийн далайн өмнөд хэсэг дэх агаарын болон тэнгисийн эрлийн ажлыг сэргээхээр болсон байна. Эрлийн ажил цаг агаарын таагүй байдлын улмаас түр завсарлаад байсан юм. Өнөөдөр дахин эхлүүлэх эрлийн ажилд армийн зургаа, иргэний таван нисэх онгоцоос гадна таван усан онгоц оролцоно хэмээн Австралийн албаны хүмүүс мэдээллээ.

Гэхдээ цаг агаар эргээд муудвал эрлийн ажлыг сэргээх боломжгүй юм байна. Өчигдөр Австралийн Ерөнхий сайд Тони Эббот байгаа бүх нөөц бололцоогоо шавхаад ч болов ямар нэгэн баримт олно, эрлийн ажиллагааг үр дүнд хүргэнэ хэмээн амласан юм. Францаас илгээсэн хамгийн сүүлийн хиймэл дагуулын зураг дээрээс сураггүй болсон онгоцтой холбоотой байж болзошгүй 122 ширхэг том жижиг хэсгийн дүрс илэрсэн бөгөөд нийт 400 гаруй метр талбайг хамарсан байжээ. Жижиг хэсгүүд 75 фүүт буюу 23 метр хүртэлх урттай байгаа аж. Задгай тэнгист ийм олон хэсэг өөр ямар нэг зүйл нэг дор хөвж явах боломжгүй тус онгоцны хэсгүүд байх өндөр магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Д.Амар

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …