НҮБ Крымын бүх нийтийн санал хураалтыг хууль бус гэжээ

3rv8v3ieag4hb4aj7eni5l9m21НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зүгээс Крымыг ОХУ-д нэгтгэх асуудлаар явагдсан бүх нийтийн санал хураалтыг хууль бусад тооцох албан ёсны шийдвар гаргасан байна. Бүх нийтийн санал хураалтыг хууль бус гэж үзэн, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бататгах ёстой гэсэн уг шийдвэрийг НҮБ-ын гишүүн орнуудын олонхи нь буюу 100 нь дэмжиж, 11 нь эсэргүүцэж, 58 нь санал өгөхөөс түдгэлзжээ.

Энэ мэдээлэл олон нийтэд хүрсний дараа Украины Гадаад хэргийн сайд Андрей Дещиция “Дэлхийн өнцөг булан бүрээс биднийг идэвхтэй дэмжиж байгаа нь энэ зөвхөн бүс нутгийн биш дэлхийн нийтийн хувьд чухал асуудал гэдгийг харуулж байна” гэжээ. Харин ОХУ-ын НҮБ-д суугаа Элчин сайд Виталий Чуркин “Одоогоор олонхи нь дэмжиж байгаа мэт харагдавч НҮБ-ын гишүүн орнуудын бараг тал хувь нь шийдвэрийн эсрэг хандлагатай байна.

Энэ нь цаашид биднийг гэх дэмжлэг улам хүчтэй болно гэсэн үг” гэсэн байна. Олон шинжээч НҮБ-ын энэхүү шийдвэрийг бэлгэдлийн төдий чанартай гэж үзэж байгаа бол Украины хувьд ОХУ-д газар нутгаасаа нэмж алдахгүй байхад тус болно гэж итгэж байгаа аж.  Украины хувьд эдийн засгийн нөхцөл байдал харьцангүй гэгээтэй ирээдүйтэй болж ирээд байгаа.Учир нь Олон улсын валютын сангийн зүгээс тус улсад ирэх хоёр жилийн хугацаанд 14-18 тэрбум ам.долларын тусламжийн зээл олгохоор болсон бол АНУ-ын Конгресс Украинд нэг тэрбум ам.долларын баталгаа гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн юм.

ОХУ Крымыг албан ёсоор нэгтгэж авснаас хойш баруун болон Оросын хоорондын зөрчил хурцадсаар байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Москваг эзлэн түрэмгийлэх ажиллагаагаа Украины газар нутагт улам лавшруулбал Европын холбоо, АНУ-ын зүгээс илүү хатуу хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулаад байгаа.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …