“11-11 төв”-д 1000 гаруй санал иржээ

1111 logo_hundlunЗасгийн газрын “11 11 төв”-д 2014 оны 3 дугаар сарын 21-28-нд нийт 1013 иргэн холбогдож,  санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирүүлсэн байна.

Татварын буцаан олголт хэзээнээс өгөх вэ? гэсэн асуултад:   

– Хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн татвар төлөгчийн материалыг хянах ажлыг Нийслэлийн татварын газар гүйцэтгэж байгаа. Эхний татварын буцаан олголтыг 2014 оны 3 дугаар сард багтаан олгохоор ажиллаж байна гэсэн мэдээллийг Татварын ерөнхий газраас өглөө.

Нөөцийн махны борлуулалтын талаар асуусан иргэний асуултад: 

Нийслэлд 350 цэгээр дамжуулан нөөцийн мах худалдаалж байна. 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт нөөцөлсөн махны 10,2 хувь буюу 1229,8 тн мах борлуулсан байна.  Өргөтгөсөн худалдааг “Хүчит шонхор”, “Нарантуул 2” худалдааны төвүүдэд өдөр бүр зохион байгуулж байгаа гэсэн хариуг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …