Их хурлын гишүүдийн хөрөнгийг нийтэд зарлалаа

imagesБНСУ-ын Их Хурлын гишүүн болон сонгогдон ажиллаж байгаа 300 гишүүний эд хөрөнгийн  мэдээллийг өчигдөр нийтэд ил болголоо.

   Нийт 300 гишүүнээс хамгийн их хөрөнгөтэй гишүүнээр Сөүл хотын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлээд байгаа Сенүри намын гишүүн, Хьёндэй  группийн  үйлдвэрийн салбарын голлох хувьцаа эзэмшигч Жонг Мүнг Гү 2 430 тэрбум воны эд хөрөнгөө бүртгүүлэн тодорсон бол хоёрдугаарт бие даан нэр дэвшигч, Шинэ намыг үүсгэн байгуулагч Ан Чол Сү 1 569 тэрбум воны  эд хөрөнгөтэйгээр жагсчээ.

   Их Хурлын гишүүдийн хамгийн баян арван хүний найм нь Сенүри намын гишүүд бөгөөд хоёр гишүүн тутмын нэг нь 1 тэрбум воноос давсан эд хөрөнгөтэй, арван гишүүн тутмын зургаагийнх нь эд хөрөнгө сүүлийн нэг жилийн турш өссөн үзүүлэлттэй  байгаа гарсан байна.

   Нэг зуун сая вон хүрэхгүй эд хөрөнгөтэй хэмээн 11 гишүүн бүртгүүлсэн бол Сенүри намаас сонгогдон ажиллаж буй Ким Санг Мин гишүүн  эд хөрөнгөгүй буюу  754 сая воны өртэй хэмээн бүртгүүлжээ.

   Ингэснээр Их Хурлын гишүүдийн  хөрөнгийн дундаж хэмжээ 1 тэрбум 800 сая вон байгаа бол хамгийн өндөр орлоготой дөрвөн гишүүнийг хасаад, 295 гишүүний 64.5%-ийнх нь орлого өсчээ. Орлогын  дийлэнх нь газар худалдан авсан болон барьсан барилгаа түрээслүүлэх замаар олсон орлого юм  байна.

Д.Амар

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …