Путин Обаматай Украины асуудлаар ярилцлаа

5643bc003878077ebig“Цагаан ордон”-оос санал тавьсны хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Төрийн тэргүүн Барак Обама руу өчигдөр /III.28/ утас цохьжээ. Путин Барак Обаматай утсаар ярихдаа Украины хямралыг дипломат аргаар шийдвэрлэж болох арга замын талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн тогтворжуулахыг бодож, боловсруулж буйгаа танилцуулжээ. Путин, Обама нарын бүтэн цаг үргэлжилсэн утсан харилцааны үр дүнд хоёр орны Гадаад хэргийн сайд нар ойрын хугацаанд уулзалт, хэлэлцээ хийхээр тохиролцсон байна.

Украиныг Европын холбоонд нэгтгэхийн төлөөх эсэргүүцлийн бослогын улмаас өнгөрсөн хоёрдугаар сард засаг солигдож, Ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-руу дүрвэсэн билээ. Үүний дараа Украины шинэ Засгийн газрыг автономит бүс болох Крымын хойгоос эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Улмаар Крымын хойг Киевээс салж, Кремльд нэгдэхээр санал асуулга явуулж, оролцогчдын 97 хувийн саналаар ОХУ-ын газар нутагт багтаад буй юм. Харин Украин, АНУ, НҮБ, Европын холбооны зүгээс Крымын санал асуулгыг хууль бус хэмээн зарлаж, Украины тогтвортой байдалд аюул учруулсан гэх ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүд тавьж эхэлсэн билээ.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …