“ТЕКТОНИК ХХК” компанийн барьсан “KHANS VILL” хороолол иргэдийг хохироож байна

155Манай улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа ч орон сууцны барилгын хувьд захиалагч, иргэдийг  хохироосон жишээ олонтоо гарч байна. Үүний нэг жишээ бол   Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутагт баригдсан  “ТЕКТОНИК ХХК” компанийн барьж гүйцэтгэсэн “KHANS VILL” хороолол юм. Энэ хороололд байр захиалсан иргэд дараах байдлаар хохирсон байна.  Тухайлбал:

– Ашиглалтанд орох хугацаанаасаа  бүтэн 1 жил хоцорсон (2013 оны 2-р улиралд ашиглалтанд орох ёстой байсан)
– Байр захиалсан  захиалагчдын  гэрээнд заасан м2 талбайгаас 3-15 м2 дутсан
– Гэрээнд заасан м2-г өөрчилж нийт үнийн дүнд шилжүүлсэн
– байрны төлбөрийн сүүлийн 10 хувийг төлөн байрны түлхүүрээ авах гэсэн боловч ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА , ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАД гомдол гаргахгүй гэж зөвшөөрч, гарын үсэг зурж, үлдсэн төлбөрийг гэрээний дагуу төлж байрны түлхүүрийг авах тухай хүсэлт бичихийг  захиалагч иргэдээс шаардсан байна.

huselt gargah “ТЕКТОНИК ХХК”-ийнхан захиалагч нар  дээрх  хүсэлт гаргах өргөдлийг  бичиж гарын үсэг зурахгүй бол байрны түлхүүрийг өгөхгүй гэх юм. Энэ нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл мөн үү?

bairnii geree huudas 2 (1)
bairnii geree huudas 1
Энэ барилгын компани ийнхүү захиалагчийн эрхийг ноцтой зөрчиж, зөвхөн өөртөө ашигтай байдлаар гэрээ байгуулахыг захиалагчдаас тулган шаардаж байгаа нь иргэний хууль болон холбогдох олон хууль, хүний эрхийг ноцтой зөрчсөн болох нь илэрхий харагдаж байна.

Ингэж хүний эрхийг зөрчиж, компанид ашигтай гэрээ байгуулан, анх гэрээнд заасан м2 болон үнийг өөрчилж, дутсан м2-ийн үнийг шингээж  хүчээр захиалагчид  төлүүлэхийг тулган шаардаж байгаа нь тэдний зөв юм гэж үү. Энэ улс оронд хууль дүрэм гэж байна уу. дурын барилгын компани Монгол улсын холбогдох хуулийг ноцтой зөрчөөд зогсохгүй, өөрийн хүссэнээр захиалагчдыг дарамтлах нь байж болох явдал уу?

Энэ асуудлыг хянаж зохицуулах  чиг үүрэгтэй  “Барилга Хот Байгуулалтын Яам” , “Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар” болон “Мэргэжлийн Хяналтын Газар” энэ бүхнийг мэдсэн болов уу. Эсвэл мэдсэн ч мэдээгүй  “царайлахаар” шийдээ юм болов уу. Ямартай ч холбогдох газрууд энэ байгууллагад шалгалт хийх цаг нь болжээ. Эс бөгөөс хэрэглэгчид хохирсоор байх нь ээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …