Гудамж талбайн усалгаа чийгшүүлэлтийн ажил эхэллээ

p18kb4955jb4f19ni1cruqla2en4Хаврын хуурайшилтын үе эхэлж хотод тоос, шороо ихээр босч агаар бохирдож байгаатай холбогдуулан хариуцсан гудамж талбайнхаа усалгаа чийгшүүлэлтийн ажлыг хийж эхлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу  Эзэн Чингисийн талбайг 1,4 дэх өдрүүдэд чийгшүүлэн угаах юм.  Харин Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Ард Аюуш, Энэбишийн гудамж, Самбуу, Залуучууд, Засгийн газрын ордны 2 тал гэх мэт томоохон гол гудамжны авто зам, зүлгийг өдөр бүр шүршиж, усалгааг өглөө бүр 05.00-08.00 цагын хооронд хийнэ. Мөн хотын ногоон байгууламжийн усалгааны ажлын графикийг гудамж бүрээр гаргаж ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …