Утааг хашраах ус “түлдэг” зуух Монголд нэвтрүүлж эхэллээ

ugluunii_soninНийслэлд өнө удаан жил шийдлээ хүлээж буй нэг асуудал бол агаарын бо­­хирдол, түүний гол хү­чин зүйл болох утаа. Энэ талаар олон арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй.

Хэдийгээр жилд дунд­жаар 6-7 мянган барилга ашиглалтад орж байгаа ч төвийн шугам сүл­жээнд холбогдож чадах­гүй тохиолдол их байна.

Тэгвэл дээрх асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулах шинэ тех­­­­­­­ноло­гийг Монголд нэвт­рүүлэх ажлыг эхлүүлжээ.
Тодруулбал ШУТИС-ийн профессор, док­­тор Д.Басандорж нүүрс­ний оронд ус “түлдэг” эко зуу­хыг Монголдоо нэвт­рүү­лэх саналыг БШУЯ-нд тавьс­наар ажил хэрэг болоод эхэлсэн байна.

Хүйтний улирал шувтарч ус түлдэг эко зуухны баг хамт олон ч өөрсдийн аж­лын үр дүнг шалгуулахад бэлэн болоод буй энэ үед сонины сурвалжлах баг энэхүү зуухыг манай улсын нөхцөл байдалд хэр­хэн то­хирч байгаатай та­нилцсан юм.

Эко зуухны технологио өнгөрсөн оны 11 дүгээр са­раас эхлэн Сүхбаатар дүүр­гийн 71 дүгээр сургууль, Хан-Уул дүүргийн 29 дүгээр цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн биеийн тамирын заалыг ха­лааж туршсан байна. 71 дүгээр сургууль, 29 дүгээр цэцэрлэг өмнө нь уурын зуухнаас дулаан авдаг байж.

Харин 14 дүгээр сур­гуулийн биеийн тамирын заалыг төвийн дулаан хү­рэлцэхгүйн улмаас ашиг­лахгүй орхиод цахил­гаан халаалт тавьсан ч өртөг зардлыг нь дийлэхгүй больсон сурагтай. Тиймээс ийнхүү шинэ технологийг турших ажлыг эхлүүлжээ.
Зөвхөн цахилгаан ха­лаалт гэлтгүй жижиг уу­рын зуухтай сургууль, цэ­цэрлэгүүдийн халаалтын зардал өндөр байна гэсэн шүүмжлэл их гардаг учраас энэхүү технологийг БШУ-ны яамтай гэрээ хийн, ашиг­лалтын зардлыг нөхөх замаар туршилтаа явуулсан гэдгийг төслийн удирдагч Д.Басандорж хэлж байсан юм.

Туршилтын үр дүн ч сайн байгаа талаар тө­сөл хэрэгжүүлж буй 14 дү­гээр сургуулийн инжнер тех­никийн ажилчид хэлж байв. Тодруулбал тус сур­гуулийн сантехникч Ч.Бамбаа “Манай ажилчид энэ технологи дээр гурван ээлжээр ажиллаж байна.

Бидний хийж байгаа гол ажил бол кВт-аа л бичиж байна даа. Хоногт дунджаар өвлийн их ачаалалтай үед 20 кВт гарч байсан бол одоо 14 кВт гарч байна. Ямар нэгэн гэмтэл эвдрэл гарвал шар гэрэл нь асаад дохио өгдөг” гэв.

Энэхүү тооцоогоор бол сард хамгийн ихдээ 600 кВт цахилгаан зарцуулах бөгөөд энэ нь сард төлөх цахилгааны мөнгө нь 60 мянган төгрөг болохоор байгаа юм.

Эко зуухнуудыг Солон­гост байдаг роботын үйлд­вэрт захиалж хийлгэжээ. Титан бэлдэц гэх мэт нарийн эд ангиудтай учраас Монголд хийж чадахгүй байгаа аж. Нэг зуух нь 60-аад мянган ам.долларт босдог. Гэхдээ уг технологийн оронд уурын зуухны тоног төхөөрөмж авъя гэвэл 180 мянган доллар болох тоо­цоог албаныхан хэлж байв. Эко зуух амралт сувилал, өрхийн эмнэлэг, хорооны байр, цэргийн анги, сургууль, цэцэрлэг, зочид буудлын жижиг барилгуудыг ха­лаахад тохиромжтой. Нэг эко зуух нь 1400-1800 метр квадрат талбайг ха­лаах хүчин чадалтай аж. Дулаан баригч аккумляторт дулааныг тодорхой хуга­цаагаар хадгалан, 2-3 ца­гийн хугацаанд мотор нь зогсдог учраас эрчим хүчний хэмнэлт гаргах боломжтой юм байна.

Утааг бууруулах биш утааг шууд зогсоох технологийн шийдэл нь эко зуух юм

Ингээд энэхүү утааг хашраах ус “түлдэг” зуухны эдийн засгийн үр ашиг, нийгэмд үзүүлэх нөлөөний талаар ШУТИС-ийн профессор, доктор Д.Басандоржтой ярилцлаа.

-Монголд нэвтгүүлж бай­гаа энэхүү халаалтын зуу­­хыг үр дүн сайтай бай­гаа талаар та бүхэн ярьж байна. Ямар үр дүн үзүү­лээд байгаа талаар тодруу­лахгүй юу?

-Нэг метр квадрат тал­байг уурын зуухаар ха­лаа­хад 1200-1800 төгрөг, тө­вийн халаалтын системээс 376 төгрөг төлдөг. Харин эко зуухыг ашигласнаар 12-20 төгрөг төлөх юм. Энэ төхөөрөмж бойлертой харьцуу­лахад 40-60 хувь хямд. Агаарын бохирдол их­тэй хот, аймгийн төвийн жижиг уурын зуухнуудыг эко зуухаар соливол утаагүй орчинд амьдрахад нь хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

-Манай агаарын бохирд­лын гол эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч буй утаа. Тэгэхээр энэхүү зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд тавих боломж байна уу?

-Амины орон сууцанд уг төхөөрөмжийг тавибал, хэ­рэглээний ус халаана. Амины орон сууцанд тур­шилт, судалгаа хийх зардлыг гаргуулахаар Засгийн газар, Цэвэр агаарын санд санал тавиад байгаа.

Туршилтын ажилд 30-аад сая төгрөг шаардлагатай байгаа юм. Санхүүгийн асуудал ший­дэгдвэл бид энэ зундаа туршиж үзээд, ирэх өвлөөс хэрэгжүүлээд явчихаж бол­но.

Манайхан утааны хэм­жээ, агаарт цацагдаж буй хорт хийг нь бууруулна, тэ­дэн хувиар буурууллаа гэж яриад байдаг. Тэгвэл утааг буу­руулах биш утааг шууд зогсоох технологийн шийдэл нь эко зуух юм.

-Энэ зуухыг дэлхийн бусад улсуудад хэрэглэж байгаа юу. Нарийн тех­­но­логи талаас нь тайл­бар­лаад өгөөч?

-Уг нь усыг задлахад ду­лаан ялгардаг онолын үндсийг Альберт Эйнштейн тавьсан юм билээ. 1930-аад оны үед АНУ, ОХУ-ын эрдэмтэд уг технологийг судалж байсан ч хэрэглээнд нэвтрүүлээгүй. Тэгээд усыг задалж, дулаан үйлдвэрлэх ажлыг саяхнаас хийсэн уч­раас XXI зууны технологи гэх тодотголтой. Дэлхийн бу­сад оронд ч хэрэглээнд нэвт­рүүлээд гурван жил болж бай­гаа шинэхэн шийдэл.

Эко зуух нь метр 80 см хэмжээтэй. Уг зуухыг байр­луулахын тулд барил­гын бүтцийг өөрчлөх шаард­ла­га­гүй. Жижиг өрөөнд оруулж тавиад холболтууд хийдэг.

-Эко зуух нь ус, цахилгаан хэр их шаардагддаг вэ?

-Пааранд байгаа усыг л эргүүлдэг, нэмэлт ус шаар­­дахгүй. Цахилгаан бага зарцуулна. Өвлийн ид хүй­тэнд 80 кВт нь 6400 орчим төгрөг л болдог. 29 дүгээр цэцэрлэг хувийн уурын зууханд халаалтын зардал гэж сар бүр 3.6 сая төгрөг төлдөг байсан бол Эко зуухнаас халаалт авснаар 840 мянган төгрөг болж зардал нь буурсан.

Одоохондоо жижиг хэ­рэглэгчдэд тохирсон бага оврын зуух оруулж ирээгүй байгаа ч цаашид бага оврын эко зуух оруулж ирэх бо­ломж нөхцөл байгаа талаар ярилцаж байв. Эндээс гэр хорооллын айл өрхийг эко зуухаар хангачихвал утааны асуудлыг нэг мөр шийдэх боломж харагдаж байна.

Биднийг 14 дүгээр сур­гууль дээр очих үед хувийн хэвшлийн төлөөллүүд ч ирж сонирхож байгаа харагдсан. Тэд “Одоо барилга бариад төвийн шугамд холбуулаад халаалт авна гэдэг хэцүү болсон байна. Бөөн зөв­шөөрөл бичиг баримт шаард­даг.
Хувийн уурын зуух бариулахгүй гэж бай­гаа. Харин энэ зуухыг аваад тавьчихвал сард 60 мянган төгрөг төлөөд ха­лаалтын­хаа асуудлыг ший­дэж бо­лохоор байна.

Төвийн шугам сүлжээнд холбогдсон то­хиолдолд хүс­­­сэн хүсээгүй тавдугаар са­рын 1 хүртэл дулааныхаа мөнгийг төлдөг. Эко зуухыг суурилуулчихвал дулаан үед халаалтаа ба­гасгах, зог­соох зэрэг арга хэмжээг авч болохоор байна” хэмээж байлаа.

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …