Зураач С.Саранцацралт Леонардо Да Винчигийн “Диамонд” шагналын эзэн боллоо

Монгол Улсын Төрийн шагналт зураач С.Саранцацралтын дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж Их Британийн Кембриджийн их сургуулийн намтар судлалын төвөөс  2012 оны дэлхийн оюунлаг 2000 хүний нэгээр тодруулсан

Тэрбээр 1991 оноос хойш өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ 30 гаруй удаа гаргаж, бусадтай хамтарсан 70 орчим үзэсгэлэнд оролцжээ. Мөн Монголын зураач эмэгтэй уран бүтээлчдээс бие даасан үзэсгэлэнгээ гаргах салхийг хагалсан гэдэг.  Сэр-Одын Саранцацралт жирийн нэг зураач биш, түүний бүтээлүүд зураачийн дотоод сэтгэлийн илэрхийлэл байж чаддаг төдийгүй үргэлж шинийг нээж бусдыг сэрээж байдаг билээ.

Монголын уран зургийн ертөнцөд өөрийн гэсэн цоо шинэ, өвөрмөц өнгө төрхөөр ялгарч чадсан уран бүтээлч С.Саранцацралт бүсгүй Кэмбрижээс саяхан буюу 2013 оны 3-р сарын 18-нд “Диамонд” шагналыг олгожээ.

Уг шагналд “Сэр Одын Саранцацрал  нь Орчин үеийн  уран зурагт оруулсан  хувь нэмрийг үнэлэн Леонардо Да Винчигийн Диамонд шагнал олгов” гэж бичжээЗах хязгааргүй сэтгэж, оюун санааны асар их хүч цацрааж явдаг зураач С.Саранцацралтдаа баяр хүргэе!


эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …