Чингэлтэй дүүрэг: Иргэний танхимын нээлт боллоо

IMG_0580Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд  “Иргэний танхим” байгуулагдан нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Одбаяр нар оролцлоо.

“Иргэний танхим” нь нийгмийн тулгамдсан асуудлыг иргэд нийтээр хэлэлцэх, иргэдийн санал, санаачлагыг дэмжих, хяналттай хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлэх зорилгоор байгуулагдаж байгаа бөгөөд дүүргийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс гарах тогтоол шийдвэр, дүүргийн Засаг дарга, түүний харъяа төрийн байгууллагуудын гаргах шийдвэрт иргэдийн байр суурь, санал бодлыг тусгах, иргэдэд шаардлагатай бүхий л төрлийн сургалтыг зохион байгуулах бололцоо бүрэн нээгдэж байгаа юм.

Мөн тэдний санал, санаачлагыг дэмжин, тодорхой ажил хэрэг болгох “Иргэний танхим” байгуулагдаж байгаад 11 дүгээр хорооны оршин суугч иргэд баяртай байлаа.

IMG_0566 IMG_0571 IMG_0575 IMG_0577

http://www.chingeltei.gov.mn

 

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …