Ким Чен Ун сонгуульд ганцаараа өрсөлдөж ялалт байгуулсаныг сүр дуулиантай зарлжээ

383597508Хойд Солонгосын сонгуульд ялалт байгуулж, улсынхаа цэрэг армийг удирдах болсон Ким Чен Уны ялалтыг хэвлэлээр албан ёсоор зарлажээ. Ганцаараа өрсөлдөж ялалт байгуулсан түүнд ард түмэн нь халуун дотно алга ташилтаар баяр хүргэлээ. Хойд Солонгосын парламент буюу Ардын дээд зөвлөлийн гишүүдийг мөн эсэргүүцэл үзүүлэхгүйгээр шууд сонгодог байна.

Хойд Солонгост таван жил тутамд нэг удаа болдог парламентын гишүүдийг батлах сонгууль өмнөх сард болж өнгөрсөн юм. Тус улсын 687 дүүрэгт зөвхөн нэг намын нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчид “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн хариултаас сонголтоо хийнэ. Ким Чен Ун эцэг Ким Чен Ирийн төрсөн нутгаас нэр дэвшиж, намынхаа ухуулга, сурталчилгааг хийсэн билээ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …