В.Путин: Украйны эдийн засгийг тогтворжуулахад ОХУ оролцоход бэлэн гэнэ

898989ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Европын удирдлагуудад хандаж Украйны Засгийн газар байгалийн хийн төлбөрөө барагдуулахгүй байгаа нь хурцадмал нөхцөл байдлыг бий болгож байна гэж анхааруулсан байна. Тэрбээр Украйны Засгийн газар өрөө төлөхгүй байгаа нь байгалийн хийн нийлүүлэлтийг хэсэгчлэн буюу бүрэн зогсоох хүртэл арга хэмжээ авахад хүргэж магадгүй гэж мэдэгджээ. ОХУ-ын хувьд Украйны газар нутгаар дамжин өнгөрдөг хийн хоолойгоор Европын Холбооны байгалийн хийн хэрэглээний 15 хувийг нийлүүлдэг. “Газпром” компанийн мэдэгдэж байгаагаар Украйны эх баригчдын төлөх ёстой өрийн хэмжээ хоёр тэрбум ам.долларыг давжээ.

Мөн өрийн асуудлаас болж төлбөр авсны дараа бүтээгдэхүүн нийлүүлэх системд шилжих болно “Газпром”-ын зүгээс онцолсон юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Европын Холбоотой хэлэлцээр хийж байгаа учир уг арга хэмжээг түр хойшлуулаад байна. Мөн тэрбээр Украйны эдийн засгийг тогтворжуулахад ОХУ оролцоход бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа аж. Гэхдээ ОХУ уг хөтөлбөрт Европын Холбоотой ижил тэнцүү байр сууринаас оролцох ёстой гэдгийг онцолсон байна. Харин үүнтэй зэрэгцээд зүүн Украйны зарим хотуудад ОХУ-ыг дэмжигч иргэд захиргааны байруудыг эзэлсэн хэвээр байгаа ажээ. Луханск хотод л гэхэд хотын захиргааны байрыг эзэлсэн иргэд барилгын гаднах хамгаалалтаа улам чангатгасан байна.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …