Г.Буяндоржид 2 жил 3 сар хорих ял оноолоо

Г.Буяндоржид 2 жил 3 сар хорих ял оноов
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох залилангийн гэх хэргийн шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болсон. Тэгвэл шүүх хурлаас Г.Буяндоржийг гэм буруутай хэмээн үзэж жирийн дэглэмтэй хорих ангид 2 жил 3 сар хорих ял оноосон байна.

Түүнийг прокуророос шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэргээр буруутган эрүү үүсгэсэн байдаг.

Ами
Olloo.mn

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …