“Нийслэлийн шилдэг хүүхэд”-ийг шалгаруулна

fa986c2230083771originalНийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын арга хэмжээг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уралдааны эхний шатанд  дүүрэг тус бүрээс шилдэг хүүхдүүдийг шалгаруулах бөгөөд дүүргүүдээс шалгарсан  хүүхдүүдийн материалыг энэ сарын 22-ны дотор нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт ирүүлнэ. Тэмцээнийг “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авъяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 төрөлд шалгаруулж урамшуулах юм.

“Нийслэлийн шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайл болохуйц авъяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаантай, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, улс, олон улсын уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд байх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …